41 байршилд явган хүний зам гаргалаа

Twitter Print
2019 оны 04-р сар 26-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 буюу нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, явган хүний зам талбайг чөлөөллөө.

Image result for явган хүний зам гаргалаа


Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (202.70.34.89) 2019-04-26 09:00
      • 0
      • 0

      Сүхбаатарын талбайн баруун талд байх УБ банкны саарал төмөр сараалжин хашааг буулгаж төв талбайгаас ард иргэд чөлөөтэй нэвтрэх боломжийг олгооч!!! Үнэхээр Монголчууд бид байшингийн ёроолоор бараг мөлхөж гарах гарцтай орчинд харх шиг байгаагаа яагаад болж байна гээд дуугүй байгаад байдаг байнаа!!! АНХААРАЛДАА АВНА УУ!!!

      Хариулах