Сүхбаатарын талбайн авто зогсоолыг албадан буулгаж, лацадлаа

Twitter Print
2019 оны 04-р сар 29-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, өчигдөр Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.

Тус компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрээнд заасанчлан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй, гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын “Газрын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын А/364 дүгээр захирамжаар хүчингүй болгосон бөгөөд гурав хоногийн дотор тус газрыг чөлөөлөхийг уг мэдэгдэлд онцолсон байна.

Өнөөдөр Сүхбаатарын талбайд УБЗАА-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан "UB contraction" компанийн гэрээг цуцалж авто зогсоолын үйл ажиллагааг зогсоон албадан буулгах ажил явагдлаа. Энэ ажлын хүрээнд зогсож буй машинуудыг гаргаж, нэвтрэх хэсгүүдийн хашилтуудыг лацаджээ

Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тул хуулийн дагуу энэхүү албадан чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулах аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.216.10) 2019-04-30 00:08
      • 0
      • 0

      Маш гоё усан оргилуур бариарай

      Хариулах

    • Зочин

      (139.5.216.10) 2019-04-30 00:07
      • 0
      • 0

      НИЙСЛЭЛЧҮҮД БИД талархаж байна. Баярлалаа. Нийслэл хот маань улам бүр өнгөжин жавхаажих болтугай

      Хариулах

    • Irgen

      (107.77.90.118) 2019-04-29 12:26
      • 0
      • 0

      Bayrlallaa

      Хариулах