Ерөнхийлөгч Путин удирдагч Кимийг угтан авлаа

Twitter Print
2019 оны 04-р сар 25-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүндэт харуулын хамтаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Алс Дорнодын Холбооны их сургуулийн S корпусын гадна угтан авлаа.

Уулзалт болох их сургуулийн байрны үүдэнд лимузинээсээ буусан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гар барин мэндчилжээ.

Лидер КНДР Ким Чен Ын и президент России Владимир Путин AP Photo/Alexander Zemlianichenko, Pool

Хоёр орны төрийн тэргүүнүүд уулзалт болох танхим руу алхах замдаа зочид төлөөлөгчидтэй мэндчилсэн байна. Уулзалтын эхэнд Владимир Путин, Ким Жон Ун нар орчуулагчдын хамтаар ганцаарчилсан уулзалт хийх ба уулзалтын хоёр дахь хэсэг сэтгүүлчдэд нээлттэй болох аж.

Лидер КНДР Ким Чен Ын и президент России Владимир Путин Валерий Шарифулин/ТАСС

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан тусгай өрөөнд уулзалтын явцыг шууд хүлээн авчдамжуулах бүхий л бололцоог бүрдүүлжээ.

 Юлия Шарифулина/ТАСС

Эх сурвалж: tass.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Холбоотой мэдээлэл:

-Владимир Путин, Ким Жон Ун нар Владивостокт хүрэлцэн ирлээ - http://mongolcom.mn/read/55327

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.