2019 оны 04-р сар 25-нд 12:03 цагт

Ким Жон Уныг Владивостокын галт тэрэгний буудал дээр хүлээн авч байна...

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын уулзалт Владивостокт эхэлж байна.

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 24-нд хувийн галт тэргээрээ Владивостокт ирсэн юм. Түүнийг Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора нар угтан авчээ.

Хоёр орны төрийн тэргүүнүүд анх удаагаа биечлэн уулзах гэж байгаа ба Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хувьд энэ нь БНАСАУ-ын удирдагчийн хувиар ОХУ-д хийж буй анхных нь айлчлал юм.

Ким Жөн Уны галт тэрэг Владивостокийн төмөр замын буудлын шинэ терминалд зогссон байна. Энд улаан хивс дэвсэж, Ким Жөн Унтай мэндчилсэн үгс бүхий зурагт хуудсуудыг тогтоожээ. Төмөр замын буудалд Умард Солонгосын төлөөлөгчдийн хуягласан “Mercedes” машинууд хэдийнэ ирсэн байв.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Владивостокийн төмөр замын буудлаас лимузин машинаараа Русский арлын зүг хөдөлжээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.