Владимир Путин, Ким Жон Ун нар Владивостокт хүрэлцэн ирлээ

Twitter Print
2019 оны 04-р сар 25-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай албан ёсны уулзалт хийхээр Владивостокт хүрэлцэн ирлээ. 

Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудал, бүс нутгийн хамтын ажиллагаа, мөн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 24-нд хувийн галт тэргээрээ Владивостокт ирсэн юм. Түүнийг Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора нар угтан авчээ.

Лидер КНДР Ким Чен Ын на станции Хасан в Приморском крае

Хоёр орны төрийн тэргүүнүүд анх удаагаа биечлэн уулзах гэж байгаа ба Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хувьд энэ нь БНАСАУ-ын удирдагчийн хувиар ОХУ-д хийж буй анхных нь айлчлал юм.

Аюулгүй байдлын улмаас Ким Жон Уны ОХУ-д хийх айлчлалын тухай мэдээллийг эцсийн мөч хүртэл нууцалж байсан ба уулзалтын товыг уулзалт болохоос хоёр хоногийн өмнө зарласан билээ.

Image result for Путин прибыл в Владивосток на встрече с Ким Жон Ын

ОХУ, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалт Русский арал дээрх Алс Дорнодын Холбооны их сургуулийн байранд, орон нутгийн цагаар үдээс хойш 13-14 цагийн хооронд болох аж. Алс Дорнодын Холбооны их сургуулийг 2012 онд Ази Номхон далайн хамтын ажиллагааны чуулга уулзалтанд зориулж барьсан ба Алс Дорнодын хамгийн том боловсролын байгууллага болсон гэнэ.

Здание Дальневосточного федерального университета

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ганцаарчилсан уулзалт хийснийхээ дараагаар бусад зочид төлөөлөгчдийн хамтаар уулзах аж. Уулзалтын төлөвлөгөөнд ямар нэг гэрээ хэлэлцээр хийх, хамтын мэдэгдэл гаргах тухай дурдагдаагүй байна.

Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна Солонгосын хойгийн цөмийн асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцана.

Японы Эн Эйч Кэй сувгаар мэдээлж байгаагаар Оросын тал Хойд Солонгосын талд цөмийн асуудлыг шийдэх 6 талт хэлэлцээртээ эргэн нэгдэхийг санал болгох аж. Энэхүү хэлэлцээр нь 2003 онд БНАСАУ, БНСУ, ОХУ, БНХАУ, АНУ болон Япон зэрэг 6 улсын оролцоотойгоор эхэлж байсан ч 2008 онд зогссон юм.

Ерөнхийлөгч Путин Владивостокт өнөө өглөө онгоцоор ирсэн бол БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны хуягт галт тэрэг Владивостокийн төмөр замын буудалд иржээ.

Image result for Путин прибыл в Владивосток на верталёте

Ким Жөн Уны галт тэрэг Владивостокийн төмөр замын буудлын шинэ терминалд зогссон байна. Энд улаан хивс дэвсэж, Ким Жөн Унтай мэндчилсэн үгс бүхий зурагт хуудсуудыг тогтоожээ. Төмөр замын буудалд Умард Солонгосын төлөөлөгчдийн хуягласан “Mercedes” машинууд хэдийнэ ирсэн байв.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Владивостокийн төмөр замын буудлаас лимузин машинаараа Русский арлын зүг хөдөлжээ. 

Удирдагч Кимийн гүйдэг хамгаалагчид дэлхийд гайхагдсаар ирсэн. Энэ удаа ч мөн Кимийн гүйдэг хамгаалагчид юуны түрүүнд хэвлэл мэдээллийнхний анхаарал, сонирхлыг татжээ.

Эх сурвалж: https://ria.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.