350 гаруй хүний аминд хүрсэн халдлагын талаар Шри Ланкийн эрх баригчид урьдчилан мэдэж байжээ

Twitter Print
2019 оны 04-р сар 25-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Гадаадын аюулгүйн албаныхан 4 гаруй сарын өмнөөс Шри Ланкийн эрх баригчдад тус улсад Исламын хэт даврагчдын бүлэг ажиллаж байгаа тухай мөн болзошгүй халдлагын талаар мэдээлж байжээ.

Шри Ланкийн эрх баригчид Улаан өндөгний баярын өдөр 350 гаруй хүний аминд хүрсэн алан хядагч нар халдлага зохион байгуулж байсан тухай олон сарын өмнөөс мэдэж байсан ч арга хэмжээ аваагүй нь иргэдийн уур бухимдлыг төрүүлж байна.

Image result for sri lanka church attackers

Өнгөрсөн лхагва гарагт Шри-Ланкийн Ерөнхийлөгч Майтрипала Сирисена халдлагаас 3 долоо хоногийн өмнө Энэтхэгийн аюулгүйн албанаас ирүүлсэн анхааруулгыг үл ойшоосон албан тушаалтнуудыг огцруулахыг шаарджээ.

Цагдаагийн албанаас Улаан өндөгний баярын алан хядах ажиллагаатай холбоотойгоор 60 хүнийг баривчлаад байгаа ба дахин халдлага болохоос сэргийлэн онц байдал зарлаад байгаа билээ.

An image grab from a press release issued by the Isis agency Amaq allegedly shows men who carried out the bombings. The man in the centre is believed to be Hashim.

350 гаруй аминд хүрсэн халдлагыг зохион байгуулсан алан хядагч нар өндөр боловсролтой, чинээлэг гэр бүлээс гаралтай, санхүүгийн хувьд биеэ даасан байсан болохыг Шри Ланкийн Батлан хамгаалахын сайд онцолжээ.

Сүмд өөрийгөө дэлбэлсэн амиа золиослогч нарын нэг нь Англид дээд боловсрол эзэмшиж, Австралид аспирантурт сурч байсан байна.

Image result for sri lanka church attackers

Түүнчлэн алан хядагч нарын дунд төрсөн ах дүү хоёр байсан ба тэд Шри-Ланкийн Коломбо хотын чинээлэг гэр бүлээс гаралтай байжээ.

Image result for sri lanka church attackers

Ах дүү хоёр 30 орчим настай байсан ба тэдний аав Мохаммед Ибрагим нь Шри Ланкийн хоолны төрөл бүрийн амтлагчны хамгийн том экспортлогч Ишана Экспортс компанийн үүсгэн байгуулагч бөгөөд түүнийг халдлагатай холбоотойгоор баривчлаад байгаа аж.

Эх сурвалж: https://www.theguardian.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Холбоотой мэдээлэл:

-Улаан өндөгний баярын өдөр Шри Ланкад гарсан цуврал халдлагын улмаас 290 хүн амь үрэгдлээ - http://mongolcom.mn/read/55263

-Дани улсын хамгийн чинээлэг гэр бүл Шри Ланкийн дэлбэрэлтэнд гурван хүүхдээ алдлаа - http://mongolcom.mn/read/55280

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.