Дэлхийн хумхаа өвчний эсрэг анхны вакцин Африкийн 360,000 хүүхдэд анхлан хүрнэ

Twitter Print
2019 оны 04-р сар 24-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-аас мэдээлж байгаагаар Африкийн 3 орны хүүхдүүд дэлхийн анхны хумхаа өвчний эсрэг вакцинд хамрагдах гэнэ. ДЭМБ-аас явуулж буй томоохон төслийн хүрээнд хийгдэж байгаа хумхаа өвчний вакцинд жилдээ 360 мянга орчим хүүхэд хамрагдах аж. Малави улс хоёроос доош насны хүүхдүүдийг хумхааны эсрэг вакцинд хамруулж эхлээд байгаа бол Кени, Гана улс удахгүй тус вакциныг хийж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Тус вакцин нь хумхаа өвчнөөс хэсэгчлэн хамгаалах ба клиникийн туршилтаар хумхаа өвчний 10 тохиолдлын 4-өөс нь урьдчилан сэргийлж чадсан болохыг ДЭМБ-аас онцолжээ. Сүүлийн 15 жилийн турш хумхаа өвчнөөс сэргийлэхийн тулд олон төрлийн арга хэмжээ авч байсан ч тус өвчний халдварт өртөх тохиолдол зарим бүс нутагт улам л нэмэгдсэн байдаг.

Хумхаа өвчний эсрэг вакцин нь хэдэн арван мянган хүүхдийн амийг аварна хэмээн ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Related image

Хумхаа өвчин нь шумуулнаас хүнд халддаг халдварт өвчин бөгөөд жилд 435 мянган хүн тус өвчний улмаас нас бардаг байна. 5-аас доош насны хүүхдүүд тус өвчний хүндрэлээр нас барах өндөр эрсдэлтэй байдаг ба 2 минут тутам 1 хүүхэд тус өвчний улмаас нас бардаг байна. Африкт уг өвчнөөр хамгийн олон буюу жилд 250 мянга гаруй хүүхэд нас бардаг болохыг ДЭМБ-аас мэдээлж байна.

Mosquirix нэртэй хумхаа өвчний эсрэг тус вакциныг 1987 онд Английн GSK эмийн үйлдвэрийн эрдэмтэд бүтээсэн ба тус вакцин нь хэдэн арван жилийн туршилтыг давж, олон тооны байгууллагуудын дэмжлэгийг авсан аж.

Image result for World's first malaria vaccine to go to 360,000 African children

2000-2015 оны хооронд хумхаа өвчнөөр нас барагсдын тоо 62 хувиар, хумхаа өвчний халдвар авсан тохиолдол 41 хувиар тус тус буурч байжээ. Тэгвэл 2016 онд хумхаа өвчний халдвар авсан 217 сая тохиолдол бүртгэгдсэн бол 2017 онд энэ тоо 219 сая болтлоо өссөн байна.

Хумхаа өвчний эсрэг вакциныг 4 тунгаар хийх ба эхний 3 тунг хүүхэд 5-9 сартай байх хугацаанд хийх бол сүүлийн тунг 2 настайд нь хийх аж.

Вакцинаас гадна ороо тороор бүтээх, шавьж устгах бодис цацах нь хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болохыг ДЭМБ-аас онцолжээ.

Эх сурвалж: https://edition-m.cnn.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.