Болор нь цайсан 1000 хүнийг хараа оруулна

Twitter Print
2019 оны 04-р сар 24-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын зүүн бүс нутгийн, нүдний болор цайх эмгэгтэй 60 иргэн ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга хошууны эмнэлэгт үнэгүй хагалгаанд орж, нөхөн сэргээх сувилалд эмчлүүлж байна. Дараагийн шатанд баруун болон төвийн бүсийн мөн дээрх төрлийн эмгэгтэй зуу гаруй хүнийг тухайн орон нутагтай нь ойр орших хилийн боомтоор нэвтрүүлэн ӨМӨЗО-ны салбар эмнэлгүүдэд тус хагалгааг үнэ төлбөргүй хийж үйлчлэх юм байна.

Энэ нь Хятад Монгол хоёр улсын Улаан загалмайн нийгэмлэгүүдийн хамтын ажиллагаа, "Нэг бүс нэг замын" төслийн хүрээнд БНХАУ-ын тусламжийн хөрөнгөөр хийгдэж буй ажил юм. Өнгөрөгч жил хоёр улсын Улаан загалмай нийгэмлэгүүд хамтран ажилласнаар Монгол улсын иргэн, зүрхний төрөлхийн гажигтай 100 гаруй хүүхдийг Хятадын эмнэлэгт үнэгүй хагалгаанд оруулсан билээ.

Хятад улс Торгоны замын дагуух улс орны Улаан загалмайн нийгэмлэгүүдтэй хамтран хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг явуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд дээрх төслийн хүрээнд таван жилийн хугацаанд 1000 хүнийг хараатай болгох юм байна.

Эх сурвалж: CCTV.com

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • naraa

      (64.119.26.178) 2019-04-25 17:53
      • 0
      • 0

      holbogdoh bolomj bna uu yaj holbogdoh be

      Хариулах

    • Даваа

      (66.181.189.148) 2019-04-24 17:32
      • 0
      • 1

      Яаж бүртгүүлэх вэ? Үзлэг хийх үү? Энэ эмчилгээнд хамрагдмаар байна.Хаяг утас байна уу?

      Хариулах

    • bymba

      (202.126.89.121) 2019-04-24 17:21
      • 0
      • 1

      haana hezee heden tsagt uzeh ve hayg bairshil haana ve

      Хариулах

    • Иргэн

      (64.119.21.151) 2019-04-24 16:56
      • 0
      • 1

      Хаана яаж холбргдох вэ?

      Хариулах