“Улаанбаатар 2040” санаачилгын тухай хэлэлцлээ

Twitter Print
2014 оны 03-р сар 31-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал өнгөрсөн долоо хоногт хуралдлаа. Энэ удаагийн хурлаар 2014 оны төлөвлөгөө, төсөв, Олон улсын Олимпийн хороотой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, “Сочи-2014” өвлийн наадмын тайлан, өвлийн спортыг бүх нийтийн хүртээл болгох тусгай хөтөлбөр боловсруулах зэрэг олон асуудлуудыг хэлэлцсэн байна. Эдгээрээс эх орондоо зуны Олимпийн наадмыг зохион байгуулах санаачилгыг дэмжих тухай асуудал олны анхаарлыг татаж байв. Монгол улсын Ерөнхийлөчг Ц.Элбэгдорж зуны Олимпийн наадмыг зохион байгуулах санаачлага гаргаж, идэвхитэй ажиллахаа мэдэгдэж байсан. Үүний дагуу холбогдох бүх газрууд асуудлуудыг хэлэлцсэн байна. Мөн МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Зоригтбаатар “Нанжин 2014” залуучуудын хоёрдугаар Олимпийн наадмын, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Инчон 2014” Азийн наадмын, Ж.Хатанбаатар “Пукет 2014” Азийн элсний спортын дөрөвдүгээр наадмын ахлагчаар томилогдсон ажээ. М. Золбаатар 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.