Ө.Батзул Азийн аваргад үзүүрлэв

Twitter Print
2019 оны 04-р сар 24-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Си Ань хотод эхэллээ. Эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болов.

97 кг-ын жинд Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом ОУТ-ий мөнгө, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр урд хөршид шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор, хагас шигшээд эзэн орны Гао Хаобинийг оноогоор цэвэр (10:0) ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж 4:7-гоор ялагджээ. Ө.Батзул 2017 онд Азийн аваргад анх удаа оролцохдоо хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол энэ удаа хоёр дахь оролдлогоороо мөнгөн медалийн эзэн боллоо.

Түүний энэхүү медаль нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль болж байна. Ө.Батзулын анхны багш Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн багш, дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайхан болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт халуун баяр хүргэе.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.