Ж.Батзандан: Б.Хурц бол маш олон том Гэмт хэргийн эзэн шүү дээ...

Twitter Print
2019 оны 04-р сар 24-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

АН-ын дарга С.Эрдэнэ, 2017 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ дахь АН-ын Бүлгийн даргын ажлыг С.Эрдэнээс хүлээн авч байсан Д.Эрдэнэбат нарын саналаар АН-аас хөөгдөж, өөрсдөө шинэхэн нам байгуулж байгаагаа зарласан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар саяхан төрийн ордонд өөрсдийнхөө эсэргүүцлийн мэдээллийг хийдэг индэртээ нэгэн ноцтой мэдээлэл хийсэн юм. Ер нь бол тэдний өнөөдрийнхөө мэдээллийг хийсэн энэхүү индэрт өнөөдрийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, сүүлийн үед хүчтэй товойн гарч ирж байгаа улстөрч болох УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар үе үехэн гэнэтийн хүчтэй мэдээлэл хийдэгийг Монголчууд андахаа байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Л.Болд, Ж.Батзандан хоёр хоёулхнаа нэгэн ноцтой мэдээлэл хийсэн нь хууль шүүхийн байгууллагуудын нэгдсэн дүгнэлтээр өчигдөр оройхон ТЕГ-ын дарга асан, БНСУ-д золтой л Элчин сайдаар томилогдон нисээд явчихаагүй Т.Хурцыг баривчилж, шинэ “Ганц худаг” буюу 461 дүгээр хориход сатуулсан талаарх мэдээлэл байсан юм. Тэгэхдээ Л.Болд, Ж.Батзандан нар “МАНАН” бүлэглэлийн нэлээн гол этгээд болох Т.Хурцын талаар олон ноцтой баримтыг бараг л анх удаа сэтгүүлчдэд хандан мэдээлсэн нь тэдний өнөөдрийн мэдээллийг тун ч хүчтэй, Монголчуудын дунд асар их эсэргүүцэл, тэмцлийн давалгаа үүсгэх магадлалтай боллоо хэмээн дүгнэчихэд үнэнээс хол зөрөхгүй юм.

Тухайлбал Л.Болд гишүүн гайгүй даруухнаар “Т.Хурц гэх этгээдийг цагдан хорьсон талаарх мэдээллийг бид дөнгөж сая авсан. С.Зоригийн хэрэгт холбогдуулан хоёр хүнийг эрүүдэн шүүсэн гэдгийг бичлэгийг үзсэн хүн бүхэн харсан. Энэ бол Олон улсын хэмжээний хүний эрхийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Тиймээс эрүүдэн шүүх үүргийг хэн өгсөн, хэн гардаж хийсэн нь талаар хуулийн дагуу шалгагдах ёстой” гэсэн бол хэзээнээсээ л “МАНАН” бүлэглэлийнхэнтэй “Өст дайсан” бололцоод байгаа Ж.Батзандан гишүүн “Хууль хяналтын байгууллагынхан сая л нэг зөв шийдвэр гаргаж өчигдөр оройхон саатуулаад байгаа энэ Т.Хурц гэх этгээдтэй холбоотой олон том Эрүүгийн гэмт хэрэг бий.

Надад байгаа мэдээллүүдийн эхнээс нь дурдвал Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эрх мэдлээ ашиглаж Худалдаа хөгжлийнн банкинд авч өгсөн, маш олон ААН, компаниудыг дээрэмдсэн, лицензыг нь хурааж өөрийн болгосон, “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг тоносон,  С.Зориг агсны хэргийг шалгах нэр зүүхдээ хүний эрхийг маш ноцтойгоор зөрчин эрүүдэн шүүсэн, бүр цаашлаад ШШГЕГ-т үүрэг өгсөн, прокуроруудтай ч хуйвалдсан гээд өчнөөн Гэмт хэрэг байгаа юм.

Ер нь энэ Т.Хурц гэдэг этгээд бол “МАНАН” бүлэглэлийн хүчинд маш их оодорч, Монгол Улсыг тонон дээрэмдсэн Гэмт хэрэгтнүүдийн бараг л толгойд нь явсан хүнд гэмт хэрэгтэн мөн л дөө. Энд нэг зүйл онцлоход сүүлийн  20 жил хууль шүүхийн хайч хөдлөхгүй, таг гацаатай байлаа. Ер нь бол “МАНАН” мафийн бүлэглэл шударга ёсыг сахих учиртай машиныг огт хөдөлгөдөггүй байлаа шүү дээ. Одоо харин хөдлөх цаг нь болсон. “МАНАН” мафийн луйварчидтай маш хатуу хариуцлага тооцох цаг нь ч болсон. Тэд ер нь маш хүнд ялаа аваад шорон руугаа  эргэж буцах эрхгүйгээр явах ёстой. Т.Хурцын дараа тэр Ц.Элбэгдоржийг ч сайн нягтлан шалгах ёстой” гэсэн юм.

Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын гишүүд нь “МАНАН” бүлэглэлийн толгойлогчдын Монголын ард түмэнд учруулсан гай зовлон, гэмт хэрэг, хулгай дээрмийн талаар ийм л бодолтой явна. Хэрвээ тэдний хэлснээр бүх л Гэмт хэргийг мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдэд Эрүүгийн хуулиар хүндхэн ял тулгах ёстой нь гарцаагүй бол найман жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудалд заларч байсан тэр Ц.Элбэгдорж гэх этгээдийг өөрийнх нь сайн нөхөр Т.Хурцын дараа шалгаж нягтлаад, тэр 461 дүгээр хорих ангид нь суулгах ёстой болов уу. Гэхдээ үүнийг би биш хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын эрхэм гишүүн хэлсэн болохоор хууль хяналтын байгууллагууд ч анхааралдаа авах цаг нь болсон л байх учиртайсан... 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.176.40) 2019-04-29 14:07
      • 0
      • 0

      Ene setguulch ooroo uul ni Manangiin hun baih shig baisan odoo zusee huvirgaad ehlev uu?

      Хариулах

    • solongo

      (103.212.118.16) 2019-04-25 21:44
      • 0
      • 0

      Ene KHurts gedeg khuniig umguuluud baigaa khumuusiig bi gaikhdag yum. Bugd l KHurts ayultai etgeed baisan sh dee!!! Baakhan gishuud, turiin undur alban tushaaltany talaar olj medeelluudeeree daramtladag baisan yum bsih uu

      Хариулах