Генерал Б.Хурцыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Twitter Print
2019 оны 04-р сар 25-нд 18:16 цагт
Мэдээний зураг,

С.Зоригийг хөнөөсөн хэргийг Тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагаас хамтарсан Ажлын хэсэг шалгаж байсан бол сүүлийн үед илэрсэн шинэ нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас Түр хороо байгуулахаар болсон. Мөн өнгөрсөн баасан гаригт холбогдох албаныхан хуралдаж АТГ-ын саналаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 

Мөн хэрэгтнүүдтэй холбоотойгоор дэлгэгдээд байгаа эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбогдуулан тагнуулын байгууллагын хоёр гүйцэтгэх ажилтан, гурван мөрдөн байцаагчийг шалгаж байгаа юм.

Харин өнөөг хүртэл олон нийтийн анхаарлыг татаж, горьдлого тээж буй зүйл бол С.Зоригийг хөнөөсөн жинхэнэ хэрэгтэн, захиалагчийг олох юм. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнээр маш олон хүнийг байцаасан бол захиалсан, зуучилсан, хамжсан хэргээр 3-4 хүнийг шалгаж байгаа. Тэдэн дунд улс төрийн хүрээний нэг хүнийг захиалагч гэж үзэж хорьж шалгасан зүйл ч байгаа хэмээн мэдээлэгдэж байсан.

Тэгвэл Ц.Амгаланбаатар, Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг уржигдар буюу энэ сарын 23-ны орой саатуулж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. 

АТГ-т 2002 онд гүйцэтгэх ажиллагаа явуулах хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байсныг УЕП-оос харьяалал тогтоож 2019 оны 4-р сарын 19-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлэн ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 

Ингээд 4-р сарын 23-ны өдөр хойшлуулшгүй арга хэмжээ авч Б.Хурцыг саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих асуудлаар Прокурорын газарт санал хүргүүлсэн хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлсэн билээ.

Харин өнөөдөр болсон Чингэлтэй дүүргийн шүүх хурлаар Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг өнөөдрөөс эхлэн үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ard tumen

      (75.86.79.22) 2019-04-30 21:19
      • 0
      • 0

      Цагдан сэргийлэх зайлшгуй нохцол, шаардлага бий гэж узээд ийм ажиллагаа хийсэн бол шуух хурал болтол гаргахгуй бх хэрэгтэй дээ. Иймэрхуу нохдууд монготэй учир барьцаа гээд унэгуй олсон хэдэн доллараа шидэхээр арганд нь орчихгуй бол сайн санж Хариулах

      Хариулах

    • Зочин

      (139.5.216.10) 2019-04-25 21:11
      • 0
      • 0

      элбэгдорж гэгч балиар амьтан энэ амьтны гараар могой бариулж, олон хүнийг хэлмэгдүүлж, бузар булхайгаа нуун дарагдуулсан байна

      Хариулах

    • Зочин

      (139.5.216.10) 2019-04-25 21:08
      • 0
      • 0

      Хумсаа нуусан муурнууд олон байна шүү. Наанаа худлаа дүр эсгэчихээд цаагуураа бузар булайг хийж явдаг иймэрхүү бузруудыг шийтгэх хэрэгтэй.

      Хариулах

    • Билгуун

      (202.9.44.215) 2019-04-25 09:32
      • 0
      • 0

      Худлаа л хорьсон болж жужиг тавьж байгаа биз .эд нартай шудрага тэмцэх хун одоогоор байхгуй .хошногыг нь долоогоод хоолыг нь зоогоод л гуйж байгаа ...

      Хариулах

    • В

      (59.153.115.205) 2019-04-24 14:07
      • 0
      • 0

      Б.Ренчин гуайн "Мангаа До-гийн эцсийн зүүд" гэж өгүүллэг байдаг.

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.251) 2019-04-24 13:44
      • 0
      • 0

      iim baliar yum xiisen noxordoo ooriig ni shorongiin tzb bolgox xeregtei,odoo tsag ni bolsoon udaxgvi Ebigee ilchlex bgvidee

      Хариулах

    • Зочин

      (64.119.21.240) 2019-04-24 13:32
      • 0
      • 2

      Цолыг нь хураа

      Хариулах

    • Хотгойд

      (31.173.241.28) 2019-04-24 13:15
      • 0
      • 0

      Цагдан сэргийлэх зайлшгуй нохцол, шаардлага бий гэж узээд ийм ажиллагаа хийсэн бол шуух хурал болтол гаргахгуй бх хэрэгтэй дээ. Иймэрхуу нохдууд монготэй учир барьцаа гээд унэгуй олсон хэдэн доллараа шидэхээр арганд нь орчихгуй бол сайн санж

      Хариулах