Батга, түүний үүсэх шалтгаан, эмчилгээ

Twitter Print
2019 оны 06-р сар 13-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Охид бүсгүйчүүд гэлтгүй хөвгүүд, эрчүүдийн арьсны нэг хэцүү асуудал бол батга. Батга нь арьсны эмгэг өөрчлөлтийн нэг бөгөөд тосны булчирхайн үрэвсэлт өвчин юм. Арьсны дотор байсан үй олон идэвхгүй тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж өөрчлөгдсөнөөр тос ихээр хуримтлагдан саатсан, мөн бэлгийн гармон идэвхтэй ялгарч эхлэх, хеликобактер, арьсны хачгийн ихэссэнтэй холбоотой үүсдэг. Арьсан доторх тос нэг газарт бөөгнөрснөөс, мөн тэр хэсэгт гүвдрүү үүсэхийг батга гэнэ.

Батга дөнгөж гарч эхэлмэгц ариун цэвэр сайн сахиж халдвар оруулахгүй, зориулалтын тос хэрэглэвэл намждаг. 

Шилжилтийн насныхнхы хувьд өсөж буй бие махбодийн бодисын солилцоо эрчимтэй явагдсаны дүнд илрэх нь үзэгдэл тул арьсны өвчин эмгэг гэж үздэггүй. Хүн бүрийн бие махбодийн өсөлт хөгжил ижил байдаггүй тул зарим хүнд батгаших нь удаан үргэлжилдэг. 

Батга гарах шинж тэмдэг илэрвэл ариун цэврийн дэглэм сайн сахиж, дотуур хувцасыг нь солих, тослог багатай хоол хүнс, халуун ногоо, өөх тос бага хэрэглэх хэрэгтэй. 

Юунаас үүсдэг вэ?

Хүн бүрт өөр өөр шалтгаанаас батга үүсэх боловч ихэвчлэн арьсны нүх нь тослогоор дүүрэх, арьс үхжихээс эхэлдэг. Арьсны гадаргад байгаа үхэжсэн эсүүдийг өдөр тутам угааж цэвэрлэхгүй бол гаднын бохирдол, нүүрний илүүдэл тослог, хөлс зэрэгтэй холилдож арьсны булчирхайн цоргыг тагладаг. Хүний арьсанд байх тосны булчирхай нь маш мэдрэмтгий бөгөөд түүнд агуулагдах даавар ихсэж, хямарснаас батга үүсдэг. Өөрөөр хэлбэл, арьсны гадаргуу тослог булчирхайг холбож байдаг цорго бөглөрснөөс арьсны сүвд нян ихээр үржсэнээс батга үүсэх шалтгаан болдог. Мөн дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагааны хямрал, өндгөвчний үрэвсэл, бэлгийн бойжилтын үед тос, хөлсний булчирхайн цоргонд бага зэрэг тос хуримтлагдсанаас, мэдрэлийн цочролоос, эмийн хордлого, халуун нөхцөлд байнга ажилладаг хүмүүст батга ихэвчлэн гардаг.

1. Даавар. Ихэвчлэн өсвөр насныханд тохиолдох ба энэ нь хэвийн үзэгдэл юм.

2. Нян. Энэ нь тосны булчирхай, нүхэнд халдсанаар батгаших нөхцөл бий болно.

3. Удамшдаг. Эцэг эх нь батгатай бол хүүхэд нь батгатай байх магадлал 50 хувь байдаг.

1 & 2: Хоол боловсруулах системийн гэмтэл. Хөмсөгний дээгүүр гарах батга нь буруу хооллолтоос үүдэлтэй хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд үүссэн эмгэг өөрчлөлтийг гэрчилнэ. Эрүүл, зөв хооллож, илчлэг, тостой бүтээгдэхүүнээс татгалзаж, буцалсан ус сайн уух, өргөст хэмх зэрэг шүүслэг хүнс түлхүү хэрэглээрэй.

3: Элэг: Согтууруулах ундааны төрлийн зүйл, өөх тос ихтэй хүнсээ хязгаарла. Мөн харшил өгөхүйц хоол хүнсний улмаас энэ хэсэгт батга гардаг. Энэ тохиолдолд дасгал хөдөлгөөн хийж, сайн унтаж амрах хэрэгтэй.

4 & 5: Бөөр: Энэ нь биед ус дутагдаж, бөөрний үйл ажиллагаа доголдсонтой холбоотой тул шингэн зүйлс сайн уух, ядрахгүй байхад анхаар. 

6: Зүрх: В-гийн төрлийн аминдэмийн дутагдлаас үүдэлтэй зүрх судсанд ямар нэгэн өөрчлөлт орж, зүрхний цусан хангамж муудсаныг энэ хэсэгт батга гарснаар илэрдэг. Халуун ногоотой хоол, махны хэрэглээгээ багасгаж, цэвэр агаарт гарахыг хичээ. Загас, ургамлын үр, самар зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. 

7 & 8: Бөөр: Нүүрний энэ хэсэг мөн бөөрний үйл ажиллагаатай холбоотой бөгөөд таны биед шингэн дутагдаж байгааг илтгэж байгаа юм. Та кофе, согтууруулах ундааны төрлийн зүйлсээ багасгаж, шингэнээ зохистой зүйлээр нөхөөрэй.

9 & 10: Амьсгалын эрхтэн, системийн үйл ажиллагаа. Тамхи татдаг, эсвэл харшлын сэдэлтэй бол энэ хэсэгт батга гардаг. Согтууруулах ундаа, кофейн, чихэр зэрэг хүчиллэг зүйлсээс эрс татгалзах хэрэгтэй. 

11 & 12: Даавруудын нөлөө: Стресс, дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр эдгээр газарт батга, толбо гардаг. Хэдийгээр зарим дааврын нөлөөг зохицуулах боломжгүй байдаг боловч, сайн амарч, арьсаа зохистой арчлан, шингэн зүйлс сайн уух нь үр дүнгээ өгнө. 

13: Гэдэсний үйл ажиллагаа: Хоолны шингэцийг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлдэг ислэг ихээр агуулсан хүнс хэрэглээрэй. Ногоон цайгаар шингэнээ нөхөж, ходоод гэдсээ хямрахаас урьдчилан сэргийлвэл энэ хэсэгт батга гарахгүй.

14: Зовиур, шаналал: Ямар нэгэн өвчин зовиур, сэтгэлийн шаналгаатай байгаагийн шинж энэ хэсэгт батга гарснаар илэрнэ. Бясалгал хийж, бие махбодио тайван байлгахыг хичээ. Дасгал хийж, санаа зовинол, бухимдлаас ангижрах хэрэгтэй.

Related image

БАТГАНЫ ТӨРЛҮҮД

Батгыг шинж илрлээр нь

– Энгийн

– Хар, цагаан

– Идээт батга

– Идээт гүвдрүүт

– Улаан буюу яагаан

– Нэвчдэст идээт гэж ангилдаг.

No photo description available.

Хар ба Цагаан батга

Арьсны нүх бөглөрч, хаалттай чигээрээ дээшээ томбойсон бол цагаан батга. Харин нүх бөглөрсөн ч нээлттэй чигээрээ үлдвэл оройн хэсэг нь харлаж харагдах нь хар батга юм.

Гүвдрүүт батга

Энэ батга нь янз бүрийн хэмжээтэйгээр жижиг улаан ягаан өнгийн гүвдрүүт тууралт нүүр, цээж, нуруугаар гарна. Голдуу жижиг хэмжээтэй байдаг.

Идээт хэлбэрийн батга

Доороо том суурьтай тул нэлээд том хэмжээтэйгээр гүвдрүү маягтай болсон байдаг. Энэ батга шар ногоон тавтай байна. Хатаж шимэгдсэний дараа нөсөөжилт, өнгөц сорвижилт үүсдэг.

Нэвчдэст хэлбэрийн батга

Идээт хэлбэрээс цааш хүндэрч хэд хэдэн идээнцрүүд нийлж нэвчдэс үүсгэж ихээхэн тос ялгарна. Энэ нь анаэроб, аэроб бичил биетний үржих нөхцөл бүрдүүлж нэвчдэс бий болон комедон үүсч үсний булцуу өргөсч цуурдаг. Энэ байдал нь нүүрний арьсан дээр төдийгүй нуруу, толгойны үстэй хэсэг, цээж, чихний араар гарна. Үрэвсэл нэмэгдэж арьсны дермийн гүн рүү ордог. Энэ үед сорвижилт үүснэ.

Гүн идээт хэлбэрийн батга

Комедоны эргэн тойронд нэвчдэс үүсч 7 хоногийн дараа нэвчдэс зөөлөрч хагарна. Энэ үед хөндийгөөс зунгааралдсан ногоон ялгадас гарна. Ингэж гүн сорвижилт үүсгэнэ.

Бөөгнөрч гарсан батга

Батганы хамгийн хүнд хэлбэр. Энэ үед том зангилаа үүсч дермийн гүн ба өөхөн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа үүсгэдэг учраас их аюултай. Сорвижилт нь маш гүн байна. Овон товон нүхтэй эдгэдэг. Голдуу нуруу, цээжээр гардгаараа онцлогтой.

Янз бүрийн шалтгаанаас болж батганы эсрэг бүтээгдэхүүн зарим хүнд сайн үйлчилсэн байхад өөр нэг хүнд нь тааруу үйлчилсэн байх тохиолдол гардаг байна,

Тиймээс шинжилэгээ өгч батганыхаа уг үндэс шалтгааныг олох хэрэгтэй бөгөөд

– Демодекс шинжлэх

– Хеликобактер шинжлэх

– Цусны ерөнхий шинжилгээ гэсэн гол гурван шинжилгээ хийх шаардлагатай.

Эх сурвалж: Мон Шинжүкү Скин Мед

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.