Б.Эрдэнэбаяр, Г.Отгонбаатар нар Жюү жицүгийн Мастерсийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Twitter Print
2019 оны 04-р сар 24-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Жюү жицүгийн Мастерсийн ДАШТ-д 9 тамирчин барилдсанаас хоёр тамирчин мөнгөн медаль хүртлээ. 

АНЭУ-ын Абу-Даби хотноо болж буй жюү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастерс 3 ангиллын хөх бүсний -94кг жинд Гаруда академийн Барбаатарын Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртлээ. 

Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастерс 1 ангиллын хөх бүсний -77кг жинд Нийслэлийн цагдаагийн газрын дэд ахлагч, Баялаг дэвжээний тамирчин Галсанпунцагийн Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ. 

Тэрбээр 1-р тойрогтоо Колумбын, 2-р тойрогтоо Португалын, 3-р тойрогтоо Францын тамирчинг ялж аваргын төлөө Кувейтийн тамирчинд ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.

А.Алтанчимэг

Абу Даби

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.