Хүүхдэдээ ном уншиж өгөх нь олон талын ач холбогдолтой

Twitter Print
2019 оны 04-р сар 24-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Төрсөн цагаасаа эхлэн хүүхэд ээж, аав, гэр бүлийнхнийхээ дуу хоолойг сонсох дуртай байдаг. Унтахынх нь өмнө хүүхдэдээ үлгэр уншиж өгөх нь тэднийг тайвшруулахаас гадна олон сайн талтай. Хүүхэд тань уншиж өгч буй үлгэрийн агуулга, утга санааг ойлгож чадахгүй ч үлгэр унших ямар байдаг талаар ойлгож эхэлнэ.

Мөн номын хуудас хэрхэн эргүүлэх, аль нь урд тал, аль ар тал болох, номоо хаанаас нь эхлэн унших талаар багаас нь зааж өгөөрэй. Яваандаа хүүхэд тань таны унших хөдөлгөөнийг дагаж хийх, танд уншиж өгөх дадал сууна. 

Ач холбогдол нь юу байх вэ?

Хүүхэд өөртэй итгэлтэй болно. 

Үгийн баялаг нэмэгдэж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурна. 

Хүүхдийн сонирхлыг татна. 

Унших чадвараа дээшлүүлэхэд нь тусална.

Сургуулиас гадна орчинд унших дадал хэвшинэ.

Хамгийн гол нь ном унших сэдэл төрж, улмаар номонд дуртай болох юм.

Related image

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.