Сэтгүүлч Б.Отгоныг Ш.Мөнгөншагай гэгч гүтгэсэн болохыг шүүх тогтоолоо

Twitter Print
2019 оны 04-р сар 24-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Салхитын мөнгөний орд тойрсон авлигал, хууль бус үйдлийг илчилснийх нь төлөө сэтгүүлч Б.Отгоныг уг ордын лицензийг Хятадуудад анх зарсан уяач Ш.Мөнгөншагай гэгч хэвлэлээр гүтгэн доромжилсон. Тэрбээр "Сэтгүүлч Б.Отгон Ян гэдэг Хятадаас 20 сая төгрөг авсан" хэмээн мэдээлсэн юм.

Сэтгүүлч Б.Отгон Ш.Мөнгөншагайг ажил хэргийн нэр хүндэд халдаж, доромжилсон гэдэг үндэслэлээр шүүхэд өгч, 25 сая төгрөг нэхэмжилсэн байна.

Саяхан энэхүү хэргийн шүүх хурал болж, Ш.Мөнгөншагай нь сэтгүүлч Б.Отгоныг үндэслэлгүй, баримтгүй гүтгэсэн болохыг тогтоож, Ш.Мөнгөншагайг гүтгэлэг явуулсан арга хэрэгслээрээ дамжуулан түүнээс уучлалт гуйхыг даалгажээ.

Image result for сэтгүүлч б.отгон мөнгөншагай

Харамсалтай нь түүний нэр хүнд, сэтгэл санааны хохирлыг мөнгөөр хэмжих боломжгүй гэж үзээд 25 сая төгрөгийг Ш.Мөнгөншагайгаас гаргуулах үндэслэлгүй гэж тогтоосон байна. 

Сэтгүүлч Б.Отгон нь Ян хэмээх Хятадаас 20 сая төгрөг аваагүйг тогтоолгох энэ хэрэгт "Байгаль орчны төлөө хуульчдын холбоо" сэтгүүлч Б.Отгонд өмгөөлөл үзүүлжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.