Өсвөрийн тамирчид жюү жицүгийн дэлхийн аваргаас 11 медаль хүртэв

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Энэ удаагийн өсвөрийн дэлхийн аваргаас манай улсын баг тамирчид 11 медаль хүртлээ.

Жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгарулах тэмцээний 2 дахь өдөр буюу энэ сарын 2-ны өдөр хөвгүүд болон залуучуудын ангиллын өрсөлдөөн боллоо. Энэ жилийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дээрх 2 ангилалд нийт 980 гаруй тамирчид өрсөлдлөө.

Манай улсаас дэлхийн аваргын дэвжээнд 21 тамирчин хүч үзэж нийт 6 медаль хүртлээ. Өсвөрийн 45 кг-ийн жинд Шинэ Бадрахын Шинэтулга алтан медаль хүртэж дэлхийн аварга боллоо. Тэрбээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргад мөнгөн медаль хүртэж байсан юм.

Мөн манай улсын тамирчдаас С.Шинэхүү, Ө.Бат-Оргил нар мөнгөн медаль, С.Одбаяр, Ц.Хосбаяр, Г.Гарамхүү нар хүрэл медаль хүртлээ.

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдөр Мастерсийн өрсөлдөөнөөр үргэлжилнэ.

Энэ жилийн мастерсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 9 тамирчин барилдах юм.

 А.Алтанчимэг 

Абу Дабигаас мэдээлж байна

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (103.26.194.175) 2019-04-24 10:26
      • 0
      • 0

      элдэв тэмцээн уралдаанаас өөр юм мэдэхгүй хүмүүс болох вийдээ монголчууд. Улс орондоо бүтээлтэй юм хийгээч.

      Хариулах