Найман хүний аминд хүрсэн Филиппиний 6.3 баллын газар хөдлөлтийн дараа 52 удаа чичирхийлэл мэдрэгджээ

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

Америкийн Геологийн албанаас мэдээлж байгаагаар өнгөрсөн даваа гарагт Филиппины Лузон арал дээр 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт газрын гадаргаас доош 40.2 км-т байрлаж байсан ба чичирхийлэл Лузон арлын хотуудаас гадна нийслэл Манилад мэдрэгдсэн байна.

Rappler цахим хуудсанд бичсэнээр Пампанга мужийн захирагч Лилия Пинеда газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо наймд хүрсэн талаар мэдээлсэн байна.

Амь үрэгдсэн иргэдийн тав нь Порак болон Лубао дүүрэг дэх барилга байгууламж нурсанаас болж амиа алдсан бол гурвынх нь цогцсыг хүнсний дэлгүүрийн нурангин доороос гаргаж авчээ.

Image result for Philippines rocked by deadly 6.1-magnitude earthquake

Газар хөдлөлтийн улмаас нурсан Порак дүүрэг дэх супермаркетийн нурангин доороос иргэдийг эрэн хайх ажил явагдсаар байгаа ба Пампанге мужийн ихэнх хотууд цахилгаангүй болсон байна.

Олон улсын Кларк нисэх онгоцны буудлын бүртгэлийн хэсгийн дээвэр нурсантай холбоотойгоор Филиппины Тээврийн яамнаас тус онгоцны буудлын үйл ажиллагааг 24 цагийн турш зогсоохоор шийджээ.

Газар хөдлөлтийн улмаас Манилад байрлах өндөр барилгын дээд давхрын усан сангийн ус халин доош гудамж руу урсаж буй бичлэг цахим сүлжээгээр тархан, олны анхаарлыг татаад байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.