Самсунг дэлгэгддэг утасныхаа борлуулалтыг хойшлууллаа

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Энэ баасан гарагт хэрэглэгчдийн гарт хүрэх байсан Samsung Galaxy Fold дэлгэгддэг дэлгэцтэй ухаалаг гар утасны борлуулалтыг Самсунг компаниас хойшлуулжээ. Энэ нь тус ухаалаг гар утасны дэлгэц эвдэрсэн хэд хэдэн тохиолдол гарсантай холбоотой аж. Самсунг компаниас тус гар утсанд гарсан асуудлыг хянан шалгаж, дахин туршилтанд оруулах болсоноо мэдэгджээ.

Нөгөөтэйгүүр ухаалаг гар утасны салбарт өөрчлөлт шинэчлэл авчрах байсан дэлгэгддэг дэлгэцтэй гар утасны борлуулалт хойшилсон нь Самсунг компани төдийгүй ухаалаг гар утасны зах зээлийн хувьд томоохон саад бэрхшээл болж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

Image result for samsung foldable phone 2019

1980 ам. долларын үнэтэй Samsung Galaxy Fold ухаалаг гар утас нь өргөн хэрэглээний зах зээлд зориулагдаагүй ч сүүлийн жилүүдэд зогсонги байдалтай байгаа салбарт түлхэц болж өгнө гэсэн найдлагыг төрүүлж байсан юм. Эвхэгдсэн байхдаа энгийн ухаалаг гар утасны хэмжээтэй, дэлгэгдсэн хойноо жижиг таблетийн хэмжээтэй болдог Galaxy Fold гар утсанд асуудал байгааг хэд хэдэн шүүмжлэгчид олж илрүүлжээ. 

Зарим сэтгүүлчид Galaxy Fold утасны доторх дэлгэц ганц хоёрхон хоногийн дотор л анивчиж, гацаж, бүрэн эвдэрсэн тухай бичсэн бол дэлгэцэн дээрх хуванцар наалтыг авсны дараа дэлгэц маш ихээр зурагдсан талаар зарим нэг шүүмжлэгчид дурджээ.

Image result for samsung foldable phone 2019

Самсунг компанийн зүгээс дэлгэцэн дээрх хуванцар наалтыг авахгүй байхыг анхааруулсан ба тус ухаалаг гар утасны дэлгэцийг илүү сайн хамгаалах арга замыг олно гэдгээ мэдэгдсэн байна. Samsung Galaxy Fold дэлгэгддэг дэлгэцтэй ухаалаг гар утасны дэлгэцийг 200 мянган удаа дэлгэх боломжтой ба Самсунг компанийн зүгээс 200 мянга дотроо ямар нэгэн эвдрэл гэмтэл гарахгүй гэсэн баталгаа өгч байсан билээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/technology/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.