Улаанбаатар хотын төв номын сангийн гадна номын худалдаа болно

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

“Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 22-25-нд орон даяар тэмдэглэхээр болжээ. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн  гадна талбайд маргааш хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтчлэгчид ном бүтээлээ олон нийтэд сурталчилж худалдах аж.

Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 100 гаруй яруу найрагчдыг оролцуулсан яруу найргийн уншлага зохион байгуулахын зэрэгцээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу  ном хэвлэлийг сурталчилсан төрөлжсөн уралдаан, зохиолч-уншигчдын уулзалт болох юм байна. 

Мөн шинэ номын нээлт, ном унших аян, танин мэдэхүйн тэмцээн, үзэсгэлэн, ном солилцоо, зорилтот бүлгүүдэд зориулсан уралдаан,  уншлага, дүрийн тоглолт, уран зохиолын үдэшлэг зэрэг олон талт арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулах ажээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.