МУГТ Л.Отгонбаатар Ази тивийн аварга цолыг анх удаагаа хүртлээ

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Фужайрах хотноо амжилттай болж өндөрлөлөө. 

ОУЖБХ энэ удаагийн тэмцээнд Ази тивээс гадна Номхон далайн бүсийг хамруулж, Австрали, Шинэ Зеланд, Фижи, Гуам зэрэг улсаар хүрээгээ тэлсэн нь “Фужайрах 2019”-ийн гол онцлог байсан юм.

40 орны эрэгтэй 174, эмэгтэй 99, нийт 273 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд манай улс эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчнаа сойж, гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдлээ.

Дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл хүртсэн Японы баг тэргүүлж, хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл авсан БНСУ гуравдугаарт оров.

Өчигдөр хүн жингийн барилдаанууд болсон бөгөөд -100 кг-ын жинд барилдсан МУГТ Л.Отгонбаатар бүх өрсөлдөгчөө цэвэр саван Ази тивийн аварга цолыг анх удаагаа хүртсэн юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.