ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Ким Жон Ун энэ пүрэв гарагт ОХУ-д айлчилна

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт энэ пүрэв гарагт буюу энэ сарын 25-нд Владивосток дахь Ойрх Дорнодын холбооны их сургуулийн байранд болох талаар Коммерсант мэдээлж байна. 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хуягт галт тэрэгтэйгээ энэ лхагва гарагт ОХУ-д айлчлан ирэх ба түүнийг 230 хүнээс бүрдсэн баг дагалдан ирэх аж. Айлчлалынхаа үеэр тэрээр Ойрх Дорнодын Холбооны их сургуулийн кампус дахь люкс зэрэглэлийн өрөөнд байрлах гэнэ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны айлчлал болон төрийн дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор их сургуулийн ойр орчмын хамгаалалтыг өндөржүүлсэн байна. Өмнө нь их сургуулийн кампус руу чөлөөтэй нэвтрэх боломжтой байсан бол одоо зөвхөн оюутны үнэмлэхээр оруулж байгаа гэнэ.

Здание Дальневосточного федерального университета

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтынхаа дараагаар Бээжинд болох “Бүс ба Зам” олон улсын чуулга уулзалтыг зорих бол Хойд Солонгосын удирдагч Владивостокт үлдэж, 2002 онд түүний аав Ким Чен Ирийн Владивостокт айлчилж байхдаа үзэж сонирхож байсан дурсгалт газруудаар явах гэнэ.

Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун удахгүй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар ОХУ-д айлчилна хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: https://ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.