Монголын Хүүхдийн төв номын сан Монгол мэдлэгийн танхимтай болно

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Монголын Хүүхдийн төв номын сан Олон улсын хүүхдийн номын өдрийг тохиолдуулан Монгол мэдлэгийн танхимыг өнөөдөр буюу 23-ны 12:30 цагт нээх гэж байна. 

Энэхүү танхимыг сэтгүүлч Р.Оюунжаргалын монгол ахуй, соёлын тухай мэдлэг олгох "Хуучин байшингийн цэнхэр нүдэн" номын агуулга, өгүүлэмжийг чиг шугам болгон тохижуулж, орчин бүрдүүлбэл ямар вэ" гэсэн санаачилгыг хүлээн авч, хамтран ажиллаж тохижуулжээ. 

Image may contain: one or more people

Тус танхим нь хүүхэд залуусын хөгжилд зориулан ном бүтээл туурвидаг хэн ч ахуйг нь бүрдүүлсэн элгэмсэг орчинд уншигчдаа урин залж, монгол ахуй, соёлынхоо тухай харилцан ярилцаж, багачуудад мэдлэг түгээж байх талбар байх юм. 

Тус номын сан нь уг танхимаа БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газраас энэ оныг хүүхэд, залуусын уншлагыг дэмжих жил болгосонтой холбогдуулан үйл ажиллагаагаа өргөтгөх хүрээнд нээж байна. 

Хуучин байшингийн цэнхэр нүдэн Оюу буюу сэтгүүлч Р.Оюунжаргал Монголынхоо нийт багачуудад зориулан тохижуулсан Монгол мэдлэгийн танхимыг өнөөдөр та заавал зориорой. 

Image may contain: food and indoor

Жич: Хүүхдийн төв номын сан Соёлын төв өргөө, Уран зургийн галерейн хажуугийн хаалгаар ороход байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.