Хүүхдээ ухаантай хүн болоход нь туслахад танд өдөр бүр 15 минут л хангалттай

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Эцэг эхчүүдийн хувьд бид хүүхдэдээ сайн сайхан яваасай, амьдралаас хүссэнээ авахын тулд ухаантай байгаасай, бусдад тусладаг хэрэгтэй хүн болж өсөөсэй гэж хүсдэг. Мөн түүнчлэн тэд амьдралын сорилтуудад юу хийх хэрэгтэйгээ мэддэг байвал бүүр сайн хэрэг. 

Хүүхдээ амьдралдаа амжилттай нэгэн байхад нь одооноос сургах хэрэгтэй. 

Хэрхэн хүүхдээ ухаантай болгон өсгөх вэ?

Эцэг эхчүүд хүүхдээ ухаалаг болгон өсгөхөд туслах хамгийн гол зүйл бол нэг л зуршил юм. 

Энэ нь хүүхдийн тань амьдралд чухал нөлөө үзүүлэх бөгөөд зөвхөн энэхүү цор ганц зуршилд л анхаарлаа хандуулахад олон эерэг нөлөө үзүүлэх юм.

Энэ ганц зуршил л зарим нэг оюутнууд яагаад бусдаасаа илүү байдгийг тайлбарлаж чадна.

Яагаад зарим хүмүүс ажил дээрээ илүү бүтээмжтэй байхын сацуу гэртээ цагтаа харьж гэр бүлдээ их цаг зарцуулдгийг ч мөн үүгээр л тайлбарлана.

Энэхүү зуршлын нэг аятайхан тал нь өдөрт зөвхөн 10-15 минут байхад л хангалттайн дээр хэн ч хэрэгжүүлж чадахад байгаа юм. 

Хийх зүйл нь ердөө л хүүхдэдээ уншиж өгөх юм. Тэд зарим нь өөрсдөө уншиж чадах ч гол нь эцэг эхчүүд уншиж өгөхөд л гол нь байгаа юм. 

Эцэг эхчүүд бид үргэлж л ажил ихтэй байдаг, гэрээ цэвэрлэх, ар араасаа ундран гарах ажлуудаа амжуулах гээд л. Тийм ч болохоор хүүхдэдээ ном уншиж өгөхийг бид хайхарч үздэггүй.

Image result for reading book with children

Өдөрт ердөө л 15 минутыг л хүүхдэдээ зарцуулж хэвших хэрэгтэй. 

Ном уншиж өгснөөр яагаад ухаантай болдог вэ?

1. Үгийн баялаг нэмэгддэг. Энэ нь яагаад чухал вэ? Учир нь үгийн баялаг нэмэгдэх нь сургуульд амжилттай суралцахад нь гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм. Хүүхэд сургуульд ороод шинэ үгүүд сурдаг, хэрэв хүүхэд тэр үгүүдийг мэддэг болсон байвал багшийн ярьж байгаа зүйлсийг төвөггүй ойлгож чадна гэсэн үг юм. Сургуулийн эхний жилүүдэд яриа их ордог учраас үгийн баялаг сайтай хүүхдүүд зааж байгаа зүйлсийг сайн ойлгодог байна. 

2. Тархины ажиллагаа сайжирдаг. Хүүхдэдээ ном их уншиж өгөх тусмаа тархи болон биеийн бусад хэсгүүд хооронд мэдээлэл дамжуулах үүрэг бүхий эс их болж тархины хөгжил сайжирдаг байна.

3. Хүүхдэдээ уншихад дуртай болгоно. Ном унших нь суралцахад маш чухал үүрэгтэй гэдгийг хүн бүр мэднэ. Хүүхэд багаасаа номонд дуртай болвол хичээлдээ амжилт гаргадаг тул эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ сургууль болон амьдралд дээр амжилт гаргахад нь туслах гол хүчин зүйлийг багаас нь суулгах хэрэгтэй юм.

4. Хүүхдийн чадвар нэмэгдэнэ. Хүүхэддээ ном уншиж өгсөнөөр хүүхдийнхээ төвлөрөх чадварыг нь нэмэгдүүлэх тул энэ нь тэднийг хичээлдээ төвлөрч хийдэг болоход нь тусладаг. Түүнчлэн тэдний түрэмгий занг ч бууруулдаг байна.

5. Хүүхэд ном уншиж өгөхөд яагаад дуртай байдаг гэхээр тэр үед бид хүүхэдтэйгээ илүү ойр байдаг. Өнөөгийн завгүй нийгэмд бид хийж байгаа зүйлсээ түр орхиод хэр их цагийг хүүхдэдээ гаргадаг билээ? Хүүхэдтэйгээ ойр байх нь тэдэнтэй дотно байхад гол үүрэг гүйцэтгэдэг. 

6. Хүүхдийнхээ бусдыг ойлгодог чадварыг нэмэгдүүлнэ. Хүүхдэдээ сонирхолтой зохиол уншиж өгч байхад тэд гол дүрүүдийн гаргаж буй үйлдлүүдийг өөр дээрээ ургуулан бодож байдаг. Өөрөөр хэлбэл тэд би байсан бол тэгэх байсан даа хэмээн боддог тул найзтайгаа санал зөрөлдлөө гэхэд эсрэг талаа ойлгодог, бусдын оронд өөрийгөө тавьж тэднийг ойлгодог болох зэрэг чадваруудад сургаж байдаг. 

Хүүхдэдээ ном уншиж өгөх гэсэн энэхүү ганц л зуршил нь дээр дурдсан лон ашиг тусыг бий болгодог. 

Бид яагаад хэрэгжүүлдэггүй вэ?

Хүүхдэдээ ном уншиж өгөх нь чухал гэдгийг мэдэх болон өдөр болгон үүнийг хэрэгжүүлэх хоёр нь өөр тусдаа ойлголтууд юм. 

Эцэг эхчүүд хүүхдүүддээ яагаад ном уншиж өгдөггүй шалтгааныг олохын тулд хэсэг эрдэмтэд судалгаа хийн тодорхойлсон байна. Мөн энэ талаар олон хүнээс ярилцлага, мэдээ аван судласны үндсэн дээр шалтгаан болгон дээр шийдлүүд олжээ.

1. Бид завгүй.

Зарим өдрүүдэд бид хүүхдэдээ ном уншиж өгөх нь тийм ч төвөгтэй байдаггүй. Гэхдээ зарим өдрүүдэд ялангуяа уулзалттай, ачаалал ихтэй байсан өдрүүдэд ядраад хойшлуулах гээд байдаг.

Хэрхэн шийдэх вэ? Зуршил болгох хэрэгтэй. 

Мэдээж та хүүхдээ шүдээ угаахгүйгээр унтахыг зөвшөөрдөггүй байх. Шүдээ угаах нь ямар чухал болохыг мэдэж байгаа. Тэгвэл ном уншиж өгөхөөс нааш хүүхдээ шүдээ угаахгүй гэсэн шинэ дүрэм гаргаж болно. 

Ном уншиж өгөхөө мартахгүйн тулд унших номоо нүдэнд ил газар байлга. 

Хөргөгчин дээрээ эсвэл банны өрөөнийхөө толин дээр 7 хоногийн өдрүүдийг тэмдэглэсэн цаас байрлуулан, уншсан өдөр болгон дээрээ тэмдэглэгээ хийгээд байх. Аль болох бүх өдөр тэмдэглэгээтэй байлгах зорилго тавих.

2. Хүүхэд өөрөө уншиж чадна.

Хүүхдүүд маань том болоод ирэхээр өөрсдөө уншиж чадна гэж үзээд уншиж өгөхөө болих гээд байдаг. 

Унших чадвар нь 7 дугаар ангиас илүү сайн болдог. Тэр хүртэл хүүхэд уншихаас илүү аливаа зүйлийг сонсож ойлгох чадвар нь илүү хөгжсөн байдаг байна. Тийм учраас хүндэвтэр номыг ойлгохдоо өөрсдөө уншихаас илүү сонсож байгаа тохиолдолд илүү сайн хүлээж авдаг байна.

Хэрхэх вэ? Багад насны хүүхдэдээ ном уншиж өгөх гэж байгаа бол томд нь ч бас хажууд нь байж сонсох боломж олго. 

3. Би дуу гарган ном унших дургүй. 

Яагаад дургүй байдаг вэ гэхээр нэг бол ном унших дургүй нөгөө бол чангаар ном унших дургүй байгаа. 

Хүмүүс ихэнхдээ хэр сонсогдож байгаа байдалдаа анхаараад байдаг гэтэл энэ нь хэр сайн унших тухай асуудал биш, хүүхэдтэйгээ харилцах тухай асуудал юм. Хүүхэдтэйгээ ойр байгаад хүүхдэдээ тухайн түүхийг ойлгуулахыг гол зорилгоо болгоод ирэхээр уншиж байгаа үгүүд зүрх сэтгэлээсээ гардаг тул хүүхдэд хүрдэг, улмаар дуртай байдаг байна.  

4. Миний хүүхэд сууж сураагүй. 

Хэрэв та ном уншиж өгөх гэхэд хүүхдийн тань сонирхол төрөхгүй өөр тийшээ анхаарлаа хандуулаад байвал хүүхэд сонирхохгүй байна гэсэн үг. Охидууд жишээ нь гүнжтэй ном биш юм уу гэж асуудаг. Мөн хөдөлгөөнтэй хүүхдэд ном уншиж өгнө гэдэг анхандаа нэлээд ур чадвар шаарддаг. Өдөр өдрөөр зуршил болгосноор хүүхэд сонсож сурдаг юм. 

Та хүүхдэдээ ном уншиж өгөх болгондоо хүүхдийнхээ ирээдүйд суралцах чадварт нь чухал нөлөө үзүүлэх чадвар болох анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нь нэмэгдүүлж байгаа гэдгээ санаарай.

Шийдэл нь:

- Сонирхлынх нь дагуу ном уншиж өгөх.

- Унтахааас өмнө буюу тайвширсан үед нь уншиж өгөх.

- Хоолоо идэж байхад нь уншиж өгөх.

5. Би ядарсан үедээ уншиж чаддаггүй.

Ачаалал ихтэй өдөр бид орой гэхэд нэлээд ядарчихсан байдаг. 

Хэрхэх вэ?

Ном уншиж өгөх цагаа арай эрт төлөвлө. Хүүхдээ оройн хоолоо идэж байхад нь уншиж өгч болно. 

Өөр нэг арга нь өөрөө ч бас сонирхох сонирхолтой ном сонгох хэрэгтэй. 

6. Миний хүүхдүүд өөр, өөр насных.

Хүүхдүүд тань 3, 5, 10 гээд өөр, өөр насныхан байж болно. Багуудад нь зурагтай ном уншиж өгч болох ч ахимаг насныханд нь яах вэ? 10 - аас дээш насныхан ч гэсэн ном уншуулах сонирхол нь буураагүй байдаг байна. Хэрэв ахимаг насныхан нь сонирхохгүй бол тэдэнд сонирхолтой сэтгүүл эсвэл сонин уншиж өгч болно.  

Image result for reading book with children

7. Хүүхэд маань унших явцад асуулт асуудаг.

Унших явцад асуулт асуух байдлаар саад болоход ихэнх хүмүүс дургүй байдаг. Гэтэл ном унших явцад асуулт асууна гэдэг нь суралцах үйлдлийн чухал хэсэг юм. Бид ямар нэг киног 2 дахь удаагаа 3 дахь удаагаа үзэхэд эхний удаа анзаараагүй олон зүйлийг анзаардаг шүү дээ. Тэрэнтэй адил хүүхэдэд ч мөн адил ойлгоогүй байх зүйл их байна. 

Хэрхэх вэ?

Хэрэв тухайн асуулт нь тухайн уншиж өгч буй зүйлийн талаар байвал тэр дор нь хариу өгөх нь зүйтэй. Учир нь юу болоод байгаа талаар сайн ойлгоогүй байна гэсэн үг. 

Хэрэв уншиж байгаа зүйлтэй ямар ч холбоогүй бол "Одоо уншиж байгаа зүйлээ дуусгаад хоёулаа энэ талаар ярилья" гэж хэлэх нь зүйтэй.

8. Нэг л зүйлээ дахин дахин уншаад байх нь уйтгартай байдаг. 

Гэтэл нэг номоо дахин, дахин уншиж өгөх нь хүүхдэд шинэ үгс сурахад нь их тустай байдаг. Тэд нэг үгийг дахин дахин сонссоноор тархинд нь сайтар хадгалагдан үлддэг байна. Мөн тухайн түүхийг илүү сайн ойлгоход нь тустай байдаг. 

Хэрэв тухайн ном нь таны унших дургүй ном байвал нуучихаж бас болох юм. Дургүй байсан ч унших ёстой л гэж хүчилж уншвал хүүхдэд тийм ч сайнаар нөлөөлөхгүй тул тийн уншсанаас илүү өөрийн тань сонирхлыг татах ном сонговол зүгээр. 

Нэг номоо олон дахин унших хэрэг гарвал аль болох сонирхолтой байлгах үүднээс дараагийн удаа уншихдаа арай өөр өнгө аясаар уншиж бас болно.

Номын сангаар тогтмол зочилж шинэ сонирхолтой ном юу байна шалгаж заншвал зүгээр. Хэрэв та шинэ сонирхолтой ном аваад байвал хүүхэд тань нэг уншуулсан номоо дахин дахин сонгоод байхгүй болно. 

Хүүхдээ ухаантай номонд дуртай хүн болгож өсгөхөд таны хийх ёстой зүйл бол өдөрт ердөө 15 минутыг л хүүхдэдээ зарцуулах явдал юм. Энэ бол таны зүгээс хүүхдэдээ оруулах магадгүй хамгийн том хөрөнгө оруулалт ч байж болох юм.

Эх сурвалж: http://genetictest.mn/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.