МУСГЗ Г.Жамьян - Монголын мафийг хэн хамгаалж байна?!

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

О.Баасанхүү та өөрийгөө төдийгүй Монголын парламентыг муухай харагдуулж байна

Хэдэн жилийн өмнө О.Баасанхүү гэж залууг Монголын парламентэд ороод ирэхэд хэн хүнгүй л баяртай угтсан. Хуульч мэргэжилтэй, хэл ярианы овоо соёлтой, шудрага талын хүн ороод ирэв үү дээ гэж би хүртэл баярлаж байж билээ. Өнөөдөр эргээд харсан чинь О.Баасанхүү гэдэг хүн огт танигдахгүй өөр болсон байна. “Би”-гээр өвчилсөн, “би”–гээр дархлагдсан “би”–гээр жанжлагч болон хувирчээ. Бидний л буруу. Монголын парламент, Монголын мафи л энэ хүнийг ийм болгочихлоо. “Намаасаа” ганцаараа байгаа юм”, нас нь залуу юм”, Хуульч мэргэжилтэй юм” гэж өрөвч хайрын сэтгэлээр хандсаар байгаад өр рүүгээ өшиглүүлдэг байгаа?!

Бид чинь сүүлийн жил гаруй хугацаанд “нийгмийн ялгарал” дунд амьдарлаа. Монголыг гадныхантай хамсан гучин жил дээрэмдэж идсэн Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нарын толгойлсон мафийн сүлжээг халахын төлөө л тэмцлээ. Энэ олон жил улс гүрнээ, эзэнгүй хонинд орсон чоно шиг цөлмөсөн мафийн сүлжээ чинь ямар их эсэргүүцэл үзүүлэв дээ. Монголын хөрөнгө мөнгөний тал хувийг барьж суугаа тэд тийм амар зайгаа тавиад өгчихдөггүй юм байна. Ёстой л “араагаа хүртэл зэвсэглэсэн” мафийнхны эсрэг Ц.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар тэргүүтэй залуучууд, Ц.Нямдорж тэргүүтэй ахмадууд тэмцэж байж арай ядан гинжийг нь таслаж, хууль хяналтын байгууллагын хамгаалагчдыг захаас нь зайлуулж эхэллээ. Энд л нийгэм ялгардаг юм байна. Алтан абжуртай болтлоо, арван хаустай болтлоо, сая доллараа мартатлаа, сар болгоны нас барагсдын мөнгөөр баяжитлаа Монголыг цөлмөгсөд, тэднээс алдар цол албан тушаал, их мөнгө, үл хөдлөх хөрөнгө авсан хүмүүс нэг талд ялгарлаа. Энэ мафийн сүлжээг ямарч үнээр хамаагүй амиараа дэнчин тавиад ч болсон таслаж устгахын төлөө тэмцэгчид нөгөө талд нь ялгарлаа.

Би энэ ялгарал дундаас, онцгой тод, огторгуйн “хар нүх” болтлоо тодорч байгаа О.Баасанхүү гэж гишүүнийг л бичих гээд байгаа нь энэ. Энэ хүнд бид бүгд хууртаж. Эрдэнэтийнхэн ч хууртаж. Энхбаярын намынхан ч хууртаж. Сүүлийн хэдэн жилд эх орон их бүтээн байгуулалтын өлгий нутаг Эрдэнэт харлаж харагдаж байлаа. Эрдэнэтийн мянга мянган иргэдийг харлуулж харагдуулж байлаа. Энэ бол “С.Зоригийн хэрэг”. “Эрдэнэтийн алуурчид” л гэнэ. "Эрдэнэтийн галдан шатаагчид” л гэнэ. “Эрдэнэтийн аллага” л гэнэ. С.Зоригийг хөнөөсөн хэргийн урд заавал “Эрдэнэт” гэдэг тодотгол явах болсон нь нууц биш. Миний хувьд “Энэ аймшигт аллагын жинхэнэ захиалагч, алуурчдыг үнэн мөнөөр нь илрүүлээд, Эрдэнэтийг, түүний мянга мянган иргэдийг харлуулсан нэрнээс нь салгаж өгөөсэй. Гэм зэмгүй хэрнээ тамлагдаж байгаа Эрдэнэтийн иргэдийг ял янганаас салгаж өгөөсэй” гэж хүсч байсан.

Эрдэнэтийн нэрийг цэвэрлэхийн төлөө хамгийн эхэнд дуугарч, хамгийн эхэнд тэмцэх хүмүүс бол Орхон аймгийн ард түмний итгэлийг хүлээн сонгогдоод УИХ-д сууж байгаа О.Баасанхүү, О.Содбилэг, Д.Дамба- Очир гурвыг л гэж харж байсан. Гэтэл тэд Эрдэнэтийн төлөө, Эрдэнэтийн зовж элсэн иргэдийн төлөө огт дуугараагүй. О.Содбилэг талийгаач аавынхаа нэр гараад ирэхээр л нэг сүржин мэдэгдэл хийгээд замхарсан. Ердөө л хувиа бодсон хүн билээ. Д.Дамба- Очир ч хувийн юмандаа бол хошуу хуруу хоёр  нь уралдаж байдаг хүн л дээ. Эрдэнэтийн төлөө “эвэр хошуул”-чихаад суугаад байдаг. “Очир төвийн аллага”, “ЖДҮХС–ын хулгай” хэргүүдийг нь шинээр томилогдсон хуульчид сайн шалгах хэрэгтэй юм гэж боддог.

Монголын парламентад хамгийн хэрүүлч увайгүй хүнийг сонгосон Эрдэнэтчүүдийгээ би гайхаад байгаа юм. Эрдэнэтийн төлөө, С.Зоригийн хэргийн үнэн мөний төлөө дуугарвал, мөн ч хүчтэй дуугарч болмоор хүн бол О.Баасанхүү яалтгүй мөн. Даанч түүнд сэтгэл дутдаг. Өөрийгөө рекламдаж байвал, өөр юу ч түүнд хэрэггүй. Ц.Нямдорж тэргүүтэй Монголын парламентын хэдэн нас тогтсон улстөрчдийг О.Баасанхүү, Ж.Мөнхбат нар яаж ялгаварлаж доромжлов?! Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Энхболд нарыг хараад л нүд хорсоод байгаа бололтой юм.

Энд би нэг зүйлийг онцолж хэлье. Миний бие парламентын сурвалжлагч байхдаа төрийн буянаар хэд хэдэн улсын парламентын ажиллагаатай танилцаж байсан. Парламентын гишүүдийн гуравны хоёр нь настай, цагаан толгойтой, зарим нь таяг тулсан өвгөд хөгшид байх юм билээ. Ажил үйлсээрээ шалгарсан сайн хуульч, залуучууд байдаг л байх. Гэхдээ О.Баасанхүү шиг орьлож чарлаад дэвхцээд байдаг залуу хүн байдаггүй юм билээ. Би ард түмэндээ захихад дараагийн сонгуулиудад өндөр мэдлэг мэргэжилтэй, өв тэгш залуучуудаас гадна нас тогтсон буурь суурьтай ахмад, дунд үеийнхнийг сонгоход буруудахгүй байх гэж бодож байна. О.Баасанхүү гишүүндээ захихад “Ахмадуудаа битгий адлаж бай. Залуу нас гэдэг чинь үүлэн чөлөөний нар шиг л өнгөрдөг юм байна. Нэг л мэдэхэд та ч гэсэн ахмадын эгнээнд жагсчихсан байхыг үгүйсгэхгүй. Харин ийм хэрүүлч өвгөн битгий болоорой” гэж захьмаар байна. Яг үнэнийг хэлэхэд Ц.Нямдорж шиг “долоо шархалсан чоно” УИХ-д байгаагүй бол, түүнийг хууль зүй дотоод хэргийн сайдаар томилж эрх мэдэл өгөөгүй бол энэ Монголын мафи чинь дахиад хорь гучин жил биднийг дээрэмдэж, дахиад хичнээн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг тамлан зовоох байсан бол гэхээс зүрх шархирч байна шүүдээ. “Центрпойнтын” гэхчлэн олон удаагийн том хэргийг илрүүлж, арга хэмжээ авсан, том сүлжээнүүдийг устгасан, өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийн жинхэнэ эздийг олох зөв гольдролд оруулсан Ц.Нямдоржид баярлахаас яах юм?!

Ингэхэд О.Баасанхүү та эсэргүүцэн байдгаараа уурлаж, Байнгын хорооны хурал дээр Ц.Нямдоржийг хамаг муухайгаар доромжлоод, хурал хаяад гарч байх юм. Зөвхөн над биш, Монголын ард түмэнд муухай харагдлаа. Эрдэнэтээс найз нөхөд маань утасдаж байна. “Бид ийм хүнийг УИХ-д сонгосондоо харамсаж, толгойгоо шааж сууна” гэж. Тэгэхээс яахав. Уул нь Ц.Нямдорж биш, Эрдэнэтээс сонгогдсон О.Баасанхүү л хилсээр тамлуулж байгаа иргэдийнхээ төлөө хэдэн жилийн өмнөөс “чөмгөө дундартал” тэмцэж байх ёстой байсан биз дээ. Түүнд бүх эрх мэдэл байсан. УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга гээд хамаг  чухал өргөдөл гомдол, мэдээ мэдээллийг атгаад сууж байсан. Тэр дунд С.Зоригийг хөнөөсөнтэй холбоо бүхий өргөдөл гомдол маш их байсан. Би хүртэл “Улстөрийн аллага №2” –гоо аваачиж өгсөн, ширээн дээр нь дэлгээтэй байсан. Тэхэд надтай энэ аллагын тухай ярилцалгүй бүтэн цаг “хуулийн зөвөлгөө” өгөөд л гаргаж байлаа. Өөрийнх нь талархан дэмждэг, ямарч үнээр хамаагүй хамгаалдаг мафийнх нь тухай биччихсэнээ сүүлд л ойлгосон. Тэгээд ч өнөөдөр С.Зоригийн хэргийг үнэн мөнөөр нь илрүүлэхсэн гэж, чадан ядан зүтгэж байгаа хүмүүсийг хамаг муу муухайгаар дайрч доромжлон түр хороонд хүртэл оруулахгүй гэж байгаа нь нэг л сонин санагдах юм.

Монголчуудад нэг их үнэн үг байдаг юм. “Уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй  гутал тайлах” гэж. Монголын парламентад олон л залуучууд орж гарч байсан. Би хувьд О.Баасанхүү шиг “эвдэрсэн” хүнийг үзээгүй л юм байна. Өнөө жил Щвейцарьт парламентын өндөр дээд түвшиний айлчлалд оролцоод ирсэн. Сайхан айлчлалынхан сайн сайхан мөртэй ирдэг. Тэгтэл бөөн хэрүүл. Айлчлалд оролцсон төлөөлөгч Т.Аюурсайхан “Щвейцарийн парламентаас С.Баярцогтын оффшор дансны таван хуулгыг авчирсан” гээд мэдэгдчихэж. Түүний нь АН-ын Б.Пүрэвдорж, бас О.Баасанхүү хоёр өлгөж аваад хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр балбаж өгнө билээ. Тэр нь сүртэй ч юм биш билээ. Юмыг буруу тийш нь хазайлгаж, харлуулахыг хайж явдаг хүмүүст бол том “олз” юм биз дээ. Хоёр улсын хууль хяналтын байгууллагууд түрүү нь тохироод, баримт бичгийг нь айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, оффшорын асуудал хариуцсан Т.Аюурсайхан хоёрт гардуулаад өгчихсөн юм билээ. Атаархаж ч байгаа юмуу, Аюурсайханыг харлуулах гэж ч байгаа юмуу, бөөн хэрүүл тарьсан. Т. Аюурсайханы тухайд бол УИХ-д өнгө мөнгөөр ороод ирчихсэн зарим нөхдийн дэргэд бол “үзүүр тохой өндөр” хүн л дээ. Зарим ядмагхан хүмүүс атаархадаг ч байж болох юм. Т.Аюурсайхан бол гадаад улсын 4-5 хэлээр ярьж, бичдэг, мэдлэг мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан, Монголын төрд жинхэнэ бэлтгэгдсэн хүн. Шулуун шудрагаараа шалгарсан хүн гэдгийг манай ард түмэн харж байгаа. Ийм л хүнийг хэрүүлийн бай болгох нь О.Баасанхүү мэтэд хэрэгтэй байсан байх л даа. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ёстой л сагаж өгнө билээ. УИХ-ын удирдлага О.Баасанхүүг айлчлалдаа гуйж оруулсан гэнэ. Орохгүй ч байсан яадаг юм, гадаад улс  орнуудад долоо хоногт нэг удаа яваад байсан ч бүрэн боломж байна гэж томроно билээ. Жирийн иргэн бол хүсээд хүсээд олддоггүй боломжийг тэгэж үзэж байгаа юм шүү дээ.

Хэдхэн жилийн дотор мөн ч том болсон байгаа биз?! Яана даа Баасанхүү минь!  Дараагийн сонгууль хаалга тогшиж байдаг. Хичнээн баян өргөн, аргатай зальтай байлаа ч манай ард түмэн, нэгэнт тарыг нь таньсан хүнээ уучилдаггүй  л юм даа.  2020 оны УИХ-ын сонгуульд  О.Баасанхүүг нэр дэвшүүлж, сонгох газар олдох юмуу, үгүй юу, бүү  мэд. МАХН- нь л лав нэг нүдээр үзэхгүй. Намын удирдлагыг булааж авах гэж байсан хүнийг сонгохгүй нь магад. МАН руу ямар нүүрээрээ ирэв гэж. Эцсийн хувилбар Ардчилсан нам л болох байх даа. Оргосон зугтсан, багтаж шингэх газаргүй болсон хүмүүст хаалга нь нээлттэй байдаг  АН-ын одоогийн удирдлагууд суудалдаа байвал “О.Баасанхүү минь наашаа! наашаа! л гэх байх. Тээр жил “Симба” Батааг МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэхэд М.Далайхүү агсан маань нэг гоё зүйрлэл хэлж билээ. “Манай нам ч ядарч дээ. Хүүхэд хүртэл тавагтай идээн дээрээс хамгийн гоё чихэрийг нь олоод л авдаг юм даа” гэж байсансан. Тийм л онигоонд орох байх.

Ард түмэн минь, ирэх сонгуулиар энэ парламентыг цэвэрлэж, олон түмний хүсэл мөрөөдлийн парламент болгох юмсан. Намын удирдлагууд далдуур сэм хуйвалдан Үндсэн хууль, сонгуулийн хуулиа дур зоргоороо өөрчлөн өнөөх хулгайчид өөрсдийнхөө нэрийг эхэнд нь биччихээд намын нэрээр УИХ-д ороод ирдэг луйвараа хийх гэж байгаа сураг байна. Ардчилсан үндсэн хуулийнхаа “тэгш, нууц, шууд” зарчмыг хатуу баримтлана шүү. Юуны өмнө хулгайч, худалч, хэрүүлч хараалчдаас салмаар байна.

Г.Жамьян

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.191.219) 2019-04-23 22:02
      • 0
      • 1

      Жамьян гуай Маш зовийг бичсэн байна, настай хун ч гэсэн одоогийн залуучуудаас тохой ондор байна, Баасанхуу нээрээ хун биш болсон байгаа шуу, анхандаа бол Монголын ард Тумэн Баасанхуугээс ихийг хулээж байсан, одоо бол унэхээр сэтгэл алдарсан, естой оодгуй хун чанаргуй хун байна

      Хариулах

    • Зочин

      (66.181.185.227) 2019-04-23 20:29
      • 0
      • 1

      Баацанхүү и өөрөө сэтгэгдэл бичихээ больчихооч. Өөрө өөрийгөө нэг сайн хар даа. Халтар хорчин. Чамд үнэн гэж үгүй.

      Хариулах

    • Монгол

      (112.72.11.103) 2019-04-23 19:17
      • 1
      • 0

      Таныг зоригын хэрэг дээр хөлсөөр бичээд байх шиг санагдддаг . Өвгөн хүн байж мөнгөний төлөө улайрхаа больчихвол яасийн . Наад асуудалыг хуулынхан өөрсдөө шийдсэн дээрээ. Захиалагч талын хутган үймүүлэлт захиалагчыг илрүүлж бүрэн төгс дуусгахад маш төвөгтэй болгоод байх шиг харагдаад бна. Энэ хэрэг илэрч байж улс төр сэтгүүл зүй гэх мэт цэвэрших юм шигээ.

      Хариулах

    • зочин

      (59.153.113.231) 2019-04-23 18:05
      • 1
      • 0

      Эх орноосоо тайван цагт урвавал гэмт хэрэг биш гэсэн урвагч мафийн гишүүдийн хуулийн заалтыг Баасанхүү л илчилж түүгээрээ нүдэнд орсон хог шиг чичлүүлж байгаа залуугдэмжихийн оронд тэнэг өвгөн зөнөжээ. Урвагчдын аянга болсон Баасанхүүг дэмжицгээе

      Хариулах

    • Zochin

      (202.126.89.184) 2019-04-23 17:28
      • 1
      • 0

      Baasanhvv bol baastai hutgaldsan lalar bolson Mafiin hoshnogo doloogch

      Хариулах

    • Иргэн

      (202.21.108.145) 2019-04-23 17:03
      • 0
      • 1

      Шударга үнэний дуу хоолой

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.209) 2019-04-23 17:01
      • 0
      • 1

      Baasanhuu gej yag neg Burmaa emee shig yariatai avgai. Uvaigui hunshgui huiten setgelt

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.209) 2019-04-23 17:00
      • 0
      • 1

      Unen shuu er ni bol.

      Хариулах

    • Зочин

      (202.9.45.140) 2019-04-23 14:51
      • 0
      • 1

      Zub xub

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.51) 2019-04-23 14:40
      • 1
      • 0

      Хөөрхий өвгөн. Өөрийнхөө үедээ л байх хэрэгтэй шдээ. Цаг нь дуусчаад байхад үнс нурам бучигнуулж байх ямар хэрэг байна

      Хариулах

    • Зочин

      (66.181.179.250) 2019-04-25 08:35
      • 0
      • 0

      Салаач авдаа

      Хариулах

    • зүчи

      (66.181.161.18) 2019-04-23 14:07
      • 1
      • 0

      зөнөжээ та

      Хариулах