Дани улсын хамгийн чинээлэг гэр бүл Шри Ланкийн дэлбэрэлтэнд гурван хүүхдээ алдлаа

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Данийн тэрбумтан Андерс Холх Повлсений 4 хүүхдийн гурав нь өнгөрсөн ням гарагт Шри Ланкад гарсан алан хядах үйл ажиллагаанд өртөн, амиа алджээ.

Дани улсын хамгийн чинээлэг иргэн Андерс Холх Повлсен бэлэн хувцасны Bestseller сүлжээ дэлгүүрийг эзэмшдэг ба Английн Asos цахим дэлгүүрийн томоохон хувьцаа эзэмшигч аж. Bestseller компанийн төлөөлөгчийн мэдээлсэнээр Андерс Холх Повлсений гэр бүл Улаан өндөгний баярын өдрүүдийг Шри Ланкад өнгөрүүлэхээр зорьсон байжээ.

Өнгөрсөн ням гарагт Шри Ланкад хэд хэдэн дэлбэрэлт болсоны улмаас 290 хүн амиа алдаж, 500 хүн шархадсан билээ. Дэлбэрэлтүүд Улаан өндөгний баярын мөргөл үйлдэж байсан Христийн сүмүүд болон дээд зэрэглэлийн зочид буудлуудад гарсан юм. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь сүмд мөргөл үйлдэхээр ирсэн иргэд байсан ба тэдний дотор гадаадын 36 иргэн байжээ.

Bestseller store

Андерс Холх Повлсений хувьд бизнесээ эцэг эхээсээ өвлөн авсан ба Bestseller компанийн бүрэлдэхүүнд Only, Vero Moda, Jack&Jones гэх мэт бэлэн хувцасны 11 бренд багтдаг байна.

Шотландия

Форбс сэтгүүлийн судалгаагаар Андерс Холх Повлсен 7.9 тэрбум ам. долларын хөрөнгөтэй аж. Тэрээр гэргийн хамт Шотландын газар нутгийн 1 хувь буюу 90 мянган га талбай бүхий газрыг эзэмшдэг аж.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.