Япон дэлхийн аваргаас 2 алт, 1 мөнгөн медаль хүртлээ - See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/5528#sthash.tY3Y3U7b.dpuf

Twitter Print
2014 оны 03-р сар 30-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Японы Сайтама хотод хаалтаа хийлээ. Энэ удаа 38 орны 177 тамирчин өрсөлдөж зохион байгуулагч орон 2 алт, 1 мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлэв. Харин энэ спортоор дэлхийд тэргүүлэгч ОХУ алтан медаль хүртэж чадсангүй. Ах нар 2 дэд байртай нутаг буцаж байгаа бол Италийн мөсний бүжигчид 1 алт, 1 хүрэл, Герман 1 алт, Канад 1 мөнгө, 1 хүрэл, Испани, Франц 1 хүрэл медаль хүртлээ. Олимпийн алт, мөнгөн медальт Ким Юнаг эзгүйд Азийн өөр нэг шилдэг уран гулгагч аваргын титмээ өөр тивд алаадгүй юм. Мао Асада “Сочи-2014”-т алдаа гаргаж медалийн гадна үлдсэн. Тухайн үед их шүүмжлэлд өртөж Японы уран гулгалтын холбоо өөр тамирчинг оролцуулж магадагүй гэж байсан ч Мао Асадад дахин итгэл хүлээлгэсэн аж. Асада ч нутгийн дэвжээн дээрээ урамтай сайхан үзүүлбэрээ үзүүлж 216.69 оноо авч гурав дахь дэлхийн аварга цолоо хүртэв. Мөн “Сочи-2014”-ын аварга Юзүрү Ханюү дэлхийн аваргад анх удаа түрүүлж хоёр жилийн өмнөх бүтэлгүйтлээ цайрууллаа. Тэрээр 2012 оны Ниццегийн мөсөн талбайгаас хүрэл медаль хүртэж байсан. М. Золбаатар - 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.