“Капитал”-ын удирдлагууд банк дампууруулахад хүргэсэн үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн шалгаж эхэллээ

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд банкийг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэлжээ. 

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь прокурорын байгууллагаас мэдээлнэ. 

Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.