АНУ Иранаас газрын тос импортлодог бүх улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авна

Twitter Print
2019 оны 04-р сар 22-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын зүгээс өнгөрсөн жил Ирантай хийсэн цөмийн гэрээгээ цуцалж, тус улсаас газрын тос худалдан авагч улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ тогтоосон ч зарим нэг улс орнууд АНУ-ын хоригт оролгүй, “онцгой эрх” эдэлсэн билээ.

Тэгвэл АНУ-ын Төрийн департаментаас мэдээлж байгаагаар ирэх сарын 2-ноос эхлэн Иранаас газрын тос импортлодог бүх улс орнууд хориг арга хэмжээнд орох ба ямар нэг улсад “онцгой эрх” олгохгүй гэнэ.

Вашингтон Пост сонинд бичсэнээр, “Даваа гарагийн өглөө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иранаас газрын тос импортлож байгаа ямар ч улсад АНУ-ын зүгээс хөнгөлөлт үзүүлэхгүй гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдэх болно.” гэжээ.

Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираны газрын тосны экспортыг бүхэлд нь зогсоох нь АНУ-ын гол зорилго хэмээн тодорхойлсон билээ.

АНУ-ын зүгээс Иранаас нефть импортлодог зарим улс орнуудад “онцгой эрх” олгож, хориг арга хэмжээ аваахаа тодорхой хугацаагаар хойшлуулаад байсны дотор БНХАУ, Энэтхэг, Итали, Грек, Япон, БНСУ, Тайвань, Турк зэрэг улс орнууд багтаж байсан юм.

Эх сурвалж: CNN, Washington Post

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.