БНХАУ-ын Нинбо хотноо эхэлсэн Хүндийн өргөлтийн Азийн АШТ-д манай баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна

Twitter Print
2019 оны 04-р сар 22-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Азийн аварга шалгаруулах тэмцээнд 28 орны 226 тамирчид хүч чадлаа сорин өрсөлдөж байна. Тус тэмцээнд манай улсаас 1 эрэгтэй, 6 эмэгтэй тамирчин оролцож байгаа юм.

Энэхүү тэмцээнээс эхлээд Токиогийн олимпийн эрхийн оноо олгож эхлэх бөгөөд манай улсаас эмэгтэй баг бүтэн багаар оролцоно.

Манай улсаас Ч.Нямзул, М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан, О.Дархижав, Г.Энэрэл, эрэгтэйчүүдээс Мөнхдөл нар Ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, Батзаяа нарын удирдлага дор Тайландыг зорисон ажээ.

Тус тэмцээнд олон улсын 42 шүүгчид ажиллаж байгаа бөгөөд манай улсаас шүүгч Л.Одгэрэл Азийн АШТ-ий шүүлтийн багт ажиллаж байна.

Ч.Амар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.