Хэрэг дээр чинь тусалъя гэж 20 сая төгрөгийн хахууль шаардсан шүүгчийн хэргийг прокурорт шилжүүлэв

Twitter Print
2019 оны 04-р сар 22-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт АТГ 13 хэрэг нээж, 5 хэрэг шүүхэд шилжүүлжээ. Үүнд сумдад шилжүүлсэн номын мөнгөнөөс 8 саяыг нь компаниудын дансаар дамжуулан хувьдаа авсан гэх номын сангийн захирал, бусдаас 3 удаагийн үйлдлээр 21 сая төгрөгийн хахууль авсан гэх төрийн өмчит компанийн хэлтсийн дарга, 5 сая төгрөгийн хахууль авч ажилд оруулдаг, иргэдээс 600 мянган төгрөг авч групп тогтоож өгдөг, урамшууллын мөнгийг илүү орон тооны хүмүүст цалин болгож өгдөг гэх эмнэлгийн дарга, иргэний нэхэмжлэгчээс хэрэг дээр чинь тусалъя гэж 20 сая төгрөгийн хахууль шаардаж 1 саяыг нь бэлнээр авахуулсан гэх шүүгч нарын хэрэг багтсан байна.

Эдгээр хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Тэрчлэн нэгэн аймгийн төвийн номын сангийн захирал Улаанбаатар хотын нэгэн компаниас 26 сая төгрөгийн үнэ бүхий номыг ямар нэг гэрээ, баримтгүй, амаар тохиролцон худалдан авч, аймгийнхаа сумдын Соёлын төвийн номын сангуудад тарааж өгсөн боловч тараасныхаа маргаашаас нь эхлээд сар гаруйн хугацаанд 8 сая төгрөгийг нэр бүхий компаниудын дансаар дамжуулан авч хувьдаа завшсан гэх асуудалд АТГ хэрэг нээн шалгаж эхэллээ. 

Эх сурвалж: АТГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.