Зүрхээр тань хатгуулж, амьсгал тань давхцдаг бол энэхүү энгийн аргыг хэрэглээд үзээрэй

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 15:59 цагт
Мэдээний зураг,

Зүрх нь булчинлаг хөндийтэй эрхтэн юм. Зүрхний хөндий нь дөрвөн тасалгаатай, хоёр тосгуур, хоёр ховдолтой. Зүрхний хана 4 давхаргаас бүрэлдэх бөгөөд эдгээр нь эндокард, миокард, эпикард, перикард. Зүрх нь өөрөө өөрөөсөө сэрэл үүсгэх чадвартай пейсмакер эсээс тогтох бөгөөд энэ нь зүрхний тогтмол хэмнэл буюу цохилтыг үүсгэдэг чухал эс юм. Хүний зүрхний нийт жин нь 250-300 бөгөөд эрэгтэй эмэгтэй хүний зүрхний жингийн зөрүү 50 гр байдаг.

Баруун болон зүүн титэм судас бол зүрхний тэжээгч судаснууд юм. Хүүхэд эхийн хэвлийд бойжих дунд үед буюу 5 сартай байхаас зүрх нь цохилж эхэлнэ. Хүний зүрх 1 минутад 75-80 цохих бөгөөд цохилох бүрдээ 300-350 грамм цус түгээх ба мөн хураана. Зүрх ердийн тайван ажиллаж байхдаа 1 минутад 5 литр цусыг шахаж чадах ба харин хүнд хөдөлмөр хийж байх үед 4 дахин их буюу 20 литр цус шахаж чадна.

Харин бидний амьдралын буруу хэмнэл, сэтгэл зүйгээ удирдаж чадахгүй байх, байнга ямар нэгэн зүйлд санаа зовох зэргээс болж зүрх өвдөж эхэлдэг. Тэгвэл зүрхээ хэрхэн хэвийн ажиллагаанд оруулах вэ? Энэ нь их энгийн.

Та ердөө бидний танилцуулах бэлдмэлийг хийж идэхэд хангалттай. Энэ таны зүрхний үйл ажиллагааг дэмжиж, дархлааг сэргээх төдийгүй эрч хүчтэй, өөдрөг амьдрахад туслах болно.

Орц:

Зөгийн бал – 250 гр

Нимбэг – 3 ширхэг

Хар чавга – 100 гр

Үзэм – 100 гр

Хушга – 100 гр

Нохойн хошуу – 50 гр

Бүйлсэн самар – 100 гр

Нохойн хошуу, бүйлсэн самар, болон хушгаа махны машинд хийж, нунтаглана. Үүнийгээ ясыг нь авсан хар чавга, нимбэгний шүүс, үзэм зэргийн хамт блендэрт хийж эргүүлээрэй. Ингээд бэлэн болсон жимснүүд дээрээ зөгийн балаа хийж хутгах хэрэгтэй.

Бэлдмэлээ 10 өдөр хөргөгчинд хадгалж, өдөрт 1 халбагыг идэж байгаарай.

Энэ нь таны зүрхийг эрүүлжүүлээд зогсохгүй, тархины үйл ажиллагааг дэмжиж, илүү сэргэг байхад тусална. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: http://meta.kz/sovet/975552-serdechnyy-recept.html

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.