Жюү жицүгийн хөх бүсний ангилалд анхны дэлхийн аварга төрлөө

Twitter Print
2019 оны 04-р сар 22-нд 00:07 цагт
Мэдээний зураг,

Арабын нэгдсэн эмират улсын Абу Даби хотод жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Манай улсаас 9 тамирчин барилдсанаас 5 тамирчин медалийн тавцанд зогслоо

Жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Мубадала Арена спорт цогцолборт эхэллээ. Эхний өдөр манай улсын тамирчдаас 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл нийт 5 медаль хүртлээ. Жюү жицүгийн хөх бүсний ангилалд анхны дэлхийн аварга төрөн гарлаа. Эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд хөх бүсний ангилалд Жүдо академийн тамирчин Батмөнхийн Хулан анхны дэлхийн аварга цол хүртлээ.

Мөн Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ийн жинд шар бүсний ангилалд Гансүхийн Батцэцэг алтан медаль, 57 кг-ийн жинд саарал бүсний ангилалд Баянхонгор аймгийн тамирчин Баянжаргалын Батцэцэг мөнгөн медаль, 48 кг-д саарал бүсний ангилалд Архангай аймгийн тамирчин Б.Баасансүрэн мөнгөн медаль, 40 кг-ийн шар бүсний ангилалд Шинэ бадрах дэвжээний Г.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ.

Б.БААСАНСҮРЭН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛЬТ, АРХАНГАЙ АЙМГИЙН ТАМИРЧИН

Г.МӨНХТУЯА ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТ, “ШИНЭ БАДРАХ” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИН

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд манай улсаас өсвөрийн, залуучууд 33 тамирчин өрсөлдөж байна. Маргааш буюу энэ сарын 22-ны өдөр өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөвгүүдийн өрсөлдөөнөөр үргэлжилнэ. Энэ жилийн тэмцээнд 2018 оны дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн өсвөрийн шилдгүүд оролцож байгаа юм.

Жюү жицүгийн мастерсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдөр болох бөгөөд насанд хүрэгчид 4-р сарын 24-26-ны өдрүүдэд дэлхийн аваргын дэвжээнд барилдана.

А.Алтанчимэг 

/АНЭУ-ын Абу Даби хотоос мэдээллэж байна/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.