Маргаашнаас дэлхийн олон оронд Улаан өндөгний баярыг тэмдэглэж эхэлнэ

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 18:37 цагт
Мэдээний зураг,

Маргаашнаас эхлэн дэлхийн христосын шашинтай улс орнууд Easter гэж нэрлэгддэг улаан өндөгний баярыг тэмдэглэнэ. Энэ баяр ямар учиртай баяр болохыг монголчууд бид тэр болгон мэддэггүй учир мэдээлэл орууллаа. 

Улаан өндөгний баяр нь (англиар Easter, унгар хэлээр húsvét, германаар ostern) Христийн шашинтнуудын хамгийн том баярын нэг юм. Кристмас нь Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэдэг бол улаан өндөгний баяр нь Библи-д бичсэнээр Есүсийг загалмайнд хадсан баасан гаригт (маргааш) эхэлж 3 хоногийн дараа эргэн амилж тэнгэрт гарсан гэдэг домгийн дагуу даваа гариг хүртэл 3 хоног тэмдэглэдэг баяр юм. Манай цагаан сартай адил жил бүр өөр өөр өдөрт таардаг бөгөөд өдөр шөнө тэнцсэнээс хойш (3 сарын 22) тэргэл сар (манайхны ярьдагаар 15-ны сар) гарсаны дараах ням гаригт тэмдэглэдэг баяр юм.

Image result for húsvét

Улаан өндөгний баярын амнө 40 хоногийн их мацаг барих заншил бас байдаг ба энэхүү мацагийн дараа улаан өндөгний баярын үед ариулсан хүнс мах идэж эхэлдэг. Унгар хэлний húsvét (мах идэх, мах авах гэсэн утгатай) нэр нь ч үүнтэй холбоотой гэсэн таамаглал байдаг. Мөн энэ баяр нь хавар эхэлж, цэцэг навч дэлгэрч байгаагийн бас баяр болдог. Улаан өндөгний баярын өмнөх пүрэв гараг их пүрэв гараг-Есүсийн сүүлчийн оройн хоолыг, их баасан гараг Есүсийн загалмайд хадуулсан өдөр, их бямба, ням гарагууд Есүсийн эргэн амилж, хүн төрөлхтөний зовлонг өөртөө үүрсэнийг тэмдэглэдэг юм байна.

Image result for húsvét

Улаан өндөгний баярын даваа гарагт хээгээр чимсэн өндөг бие биедээ (орчин үед шоколадаар хийсэн өндөг, туулай) бэлэглэж усаар цацдаг заншил байдаг. Энэ нь усны цэвэр ариун шинж чанар, ариутгагч чадвартай холбоотой ардын заншил юм. Улаан өндөгний баярын өндөгийг улаанаар буддаг нь Есүсийн цусыг бэлэгддэг.

Image may contain: one or more people, people on stage, people standing, child and outdoor

Усаар цацдаг заншил Библид дурдсанаар Есүсийн шарилыг манаж байсан цэргүүд шарил алга болсоныг мэдсэн эмэгтэйчүүдийг дуугүй болгох гэж ус цацаж байснаас гаралтай юм байна.

Унгар улсад энэ бүх заншил одоо хүртэл оршсоор байгаа бөгөөд 2016 онд Засгийн газар шийдвэр гаргаж их баасан гарагийг амралтын өдөр болгосон нь Унгарын ЗГ-ын христийн шашин, унгар зан заншил хэл, соёл нь унгарчуудын үнэт зүйлс мөн гэсэн үзэл баримтлалын илрэл болсон юм.

Унгар хүүхдүүд 

Zöld erdőben jártam
Kék Ibolyát láttam
El akart hervadni 
Szabad-e locsolni 
(Ногоон ойд явж байсан
Хөх яргуй харагдсан
Хатаж гандаж эхэлсэн
Усаар цацаж болох уу) гэж шүлэг уншаад өсвөр насны охидууд руу ус цацдаг заншилтай.

Зэнээмядарын Батбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.