МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд тэдний оронд томилуулахаар Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх бол гурвыг нь УИХ-аас нэр дэвшүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, түүх судлаач, төрийн шагналт эрдэмтэн Д.Өлзийбаатарыг, Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцанг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн.

Харин УИХ-аас МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан сэтгүүлч С.Алтанцэцэг, “Сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ, хуульч, өмгөөлөгч Д.Батсүх нарыг нэр дэвшүүлсэн юм.

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тэднийг дэмжиж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.