«Хямдхан» эмэгтэйн 5 шинж

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 14:58 цагт
Мэдээний зураг,

"Хямдхан" эмэгтэйн шинж санхүүгийн чадавх боломж, чанартай брэндээр хувцасласан байдлаас үл хамаарч байгаа байдлаараа харагдаж байдаг. Үнэ цэнэтэй эмэгтэй, "хямдхан" эмэгтэй хоёрын ялгааг тогтоож авацгаа:

1. Үнэтэй брэндээс хамааралтай байдал

Өмсөж зүүх гутал, хувцас, эдэлж хэрэглэх эд зүйлс нь өөрт нь зохиж таарч байх, эсвэл өөр хоорондоо зохицох, өөрт яг хэрэгтэй эсэх гэж харахаасаа илүүтэй их үнэтэй, их алдартай, ховор брэнд байвал мөнгөө шавхаад авахад бэлэн байдаг. Ингэж их үнэтэй брэндийн цуглуулга болсон эмэгтэй нэг л утгагүй "хямдхан" сэтгэгдэл төрүүлдэг.

2. Их зантай байдал

Даруухан, энгийн зан бол ямар ч эмэгтэй хүнийг үргэлж чимэж байдаг. Эсрэгээр, "хямдхан" эмэгтэй ихэвчлэн хүний санаанд оромгүй гял цал, олны анхаарал татсан ямар нэгэн эд зүйлс хэрэглэнэ, эсвэл үйлдэл гаргана. Гол нь биеээ авч явж байгаа байдал, хүнтэй харьцаж байгаа байдлаар ялгардаг: таксины жолооч, дэлгүүрийн худалдагч, рестораны үйлчлэгч нартай өөртөө итгэлтэй ихэмсэг, их зантай байдлаар харьцдаг. Ийм эмэгтэйн онцлог шинж бол бусдыг ямагт шүүмжлэх, бусдын тухай ярих сэдвээ амархан олж чаддаг. Үнэ цэнэтэй эмэгтэй ямар ч нөхцөлд ямар ч хүнтэй их зантай харьцдаггүй.

3. Цаг үедээ тохируулдаггүй

"Хямдхан" эмэгтэй олны анхаарал татахын тулд гадаад төрх байдал хүний нүдэнд өртөхөөр байх ёстой гэж бодно. Зэргэлдээ дэлгүүр, хүнсний зах орохдоо ч гоёж ялгарахаа үл мартана. Мэдээж гоё, сайхан харагдах нь зөв боловч хаана, хэзээ, юу өмсөж зүүх, гоёхоо мэдэрч тохируулна гэдэг чухал асуудал. Албан ёсны, ажил хэргийн уулзалт эсвэл спорт зааланд тод ингэсэг будгаар гоёж будаад ирэх тохиромжгүй байдаг.

4. Зээлээр тансаглах

Хүн болгон өөртөө таалагдсан болгоныг аваад байх боломжгүй. Гэтэл нийтийн тээвэр, хямд гуанзанд үнэтэй шуб, үнэтэй гар утастай эмэгтэй явж байхад ямар их хүчин чармаалтаар олж авсан бол гэж санагдана. Ийм эмэгтэй үнэтэй зүйл эдэлж хэрэглэж байгаагаа харуулж, гайхуулж байвал өөрийн болон ойр дотны хүний тав тух, олон зүйлийг золиослоход бэлэн ба зээлээд ч авахад бэлэн байдаг. Хэчнээн үнэтэй юм эдэлж байсан ч өөрөө хямдхан харагддаг.

5. Эрэгтэй хүн бол түрүүвч

"Хямдхан" эмэгтэй зөвхөн мөнгөтэй, боломж бололцоотой эрэгтэйчүүдтэй харьцдаг. Өөрийнх нь хэрэгцээг хангаж байх хүртэл цуг байдаг, эсвэл уулзаж учирдаг. Эрэгтэй хүн санхүүгийн асуудалд орох, хэрэгцээг нь хангахгүй болоход сэм алга болно. Ийм эмэгтэй залуу, царайлаг байх үедээ эрэгтэйчүүдийг түрүүвч гэсэн хэмжүүрээр хараад сурчихсан байдаг.

Image result for lady like rich man

В.К.Раневская

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.