Жирэмснээс хамгаалахад эм уух, спираль тавиулах аль аль нь эрүүл мэндэд маш хортой

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

Жирэмснээс хамгаалахад эм уух эсвэл спираль тавиулах аль аль нь эмэгтэй хүний эрүүл мэндэд маш хортой. Аль аль нь үржлийн дааврыг нь үймүүлэх зорилготой. Ялангуяа тэр германаар пиле англиар пилз гэдэг эм.

Тэр эмэнд орсон дааврыг юунаас яаж гаргаж авдаг гэж бодно? Дандаа хэвлээр явагч, хүйтэн биетэй, доод тивийн гэх амьтан болох мэлхийнээс авдаг. Ийм юм бүүр үе дамжиж уусан хүмүүс баруунд их байна. Бие эрүүл мэнд нь хүнд хохирол авсан байдаг.

Нэг хүнтэй тогтмол бэлгийн харилцаатай байх хүмүүст бол жирэмснээс хамгаалах хамгийн сонгодог арга бол англиар песар германаар диафрагма гэдэг эд. Зөвхөн эмэгтэйн савны амсарыг таглаад байж байх үүрэгтэй эд. Хурьцлын дараа 6 цагийн дараа татаж гаргаж аваад л болоо. Хүний дааварт ямар ч нөлөөгүй. Эр бэлгийн эсийг савны амаар оруулахгүй таглачихаж байгаа л энгийн арга.

Өөр нэг зүйл амьдралаас ажигласнаа хуваалцмаар санагдсан. Пилэ уудаг эсвэл спираль тавиулсан охид дунд их задгай бэлгийн харилцаатай хүмүүс түгээмэл байдаг. Энэ бол залуу хүмүүст асар том аюул юм шүү. Жирэмсэн болохгүй гэж тайвшраад энгэр султай явна гэдэг өөрийгөө мөн өрөөл бусдыг бэлгийн замын халдвартай аюултай өвчний халдвар авах эрсдэлд оруулж байгаа байдал. Гэхдээ пиле ч тэр спираль ч тэр эмэгтэй хүний эрүүл мэндэд асар хортой, үүнээс хамаагүй дээр мөн маш энгийн арга байдаг.

Эх сурвалж: https://www.netdoktor.at/sex/verhuetung/diaphragma

Алтантуяа Андо Бат-Очир

Герман улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.