МИ-26 бол дэлхийн хамгийн том нисдэг тэрэг

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

Зөвлөлтийн Милийн зохион бүтээх товчоонд бүтээсэн байна. 1977 оны 12 сарын 14нд туршин нисгэгч Г.Р.Карапетянийн экипаж амжилттай туршсан бөгөөд 1980 оноос Донын Ростов хотын Роствертол үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн аж. 2011 оны байдлаар 316 нэгжийг үйлдвэрлэжээ.

Афганий дайн Чернобылийн осол Уулын Карабахын мөргөлдөөн. Анголын иргэний дайн Чеченийн дайнуудад цэргийн тээврийн зориулалтаар ашиглажээ. НАТО-гийн тайлагнах нэршил Halo.

Хамгийн сүүлд 2018 оны 8 сард Ми-26Т2В загварыг туршин одоо бөөнөөр үйлдвэрлэж байна. Үндсэн операторууд: Ангол, Алжир, Венесуел, Энэтхэг, Конго, Казахстан, Камбож, БНХАУ, БНАСАУ, Лао,с Мексик, Перу, Молдав, Украйн, Узбекстан.

1996 оны 9 сарын 27-нд Гиннесийн номонд хамгийн том нисдэг тэрэг гэдгээрээ бүртгэгдсэн байна.

Алслалт 2350 км. Нислэгийн өндөржилт 4600 м. Дээд хурд 270 км/цаг.

Image may contain: sky, airplane and outdoor

Хамгийн сүүлчийн загвар Ми-26Т-2В нь NAVSTAR/ГЛОНАСС.-ийн навигаци холбооны цахим удирдлагатай болж экипажийн гишүүдийн тоо буурч 2-3 хүний бүрэлдхүүнтэй болсон ажээ. 

Ачааны жин 20 тонн эсвэл 82 десантчин. Хөдөлгүүр хос турвинтой 2 х Д-136 :11400 морьны хүчтэй. Нислэгийн дээд жин: 56 000 кг. Шатахууны хэмжээ: 14 800 л

Хувилбарууд

Ми-26 1977 он 
Ми-26T 1983 он 
Ми-26А 1985 он 
Ми-26ПП 1986 он 
Ми-26ТЗ 1986 он 
Ми-26С 1986 он 
Ми-27 1986 он ].
Ми-26П .
Ми-26НЕФ-М 1990 он 
Ми-26МС 1993 он
Ми-26ТМ 1992 он 
Ми-26ПК 1997 он 
Ми-26ТП 1994 он 
Ми-26TC (Mi-26TS) 
Ми-26М - 
Ми-26Т2 2011 он 
Ми-26Т2В 2018 он.

Эх сурвалж: Крылья России

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.