ОХУ Украинд нефть экспортлохыг хориглов

Twitter Print
2019 оны 04-р сар 20-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Украинд нефть болон нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглох тухай засгийн газрын тогтоолд гарын үсэг зуржээ. Тогтоолд, ОХУ Украинд нефть болон нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хатуу хориглох бөгөөд энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн зөвхөн Эдийн засгийн хөгжлийн яамны зөвшөөрөлтэй нөхцөлд нефть болон нефтийн бүтээгдэхүүн, нүүрс зэргийг зохих хэмжээнд Украинд экспортолж болно. Тогтоол нийтэлсэн өдрөөсөө хүчин төгөлдөр болно гэжээ.

Мөн өдөр Медведев хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Украинд нефть, нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглохоос гадна тус улсаас машин механизм, хөнгөн аж үйлдвэр, үнэт металлын боловсруулсан бүтээгдэхүүн импортлохыг ч хориглоно" гэжээ.

ОХУ-ын хэвлэлийн сүүлийн үеийн мэдээллээр, засгийн газрынх нь энэ шийдвэр ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүнд тавих хоригийн жагсаалтаа нэмэгдүүлэхээр Украины засгийн газар шийдвэрлэсний хариу гэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.