Доналд Трамп Японы шинэ эзэн хаантай уулзаж, сүмо үзнэ

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 11:51 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сарын 26-28-ны хооронд Япон улсад албан ёсны айлчлалаа хийх талаар Японы засгийн газраас мэдээлсэн байна.

Албан ёсны төрийн айлчлал учраас Америкийн төрийн тэргүүн Японы Эзэн хаанд бараалхах юм байна. Ингэснээр тэрбээр ирэх сарын 1-нд Эзэн хаан Акихитогийн хаан ширээг залгамжлан авах хунтайж Нарухитод бараалхах анхны гадаадын төрийн тэргүүн болох аж. 

Айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй яриа хэлэлцээр хийх ба хамтдаа сүмо бөхийн барилдаан үзэж сонирхон, гольф тоглох төлөвлөгөөтэй байна.

Америкийн Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд 2017 оны 11-р сард Японд айлчилж, Эзэн хаан, хатан нартай уулзаж байсан билээ.

Related image

Эх сурвалж: https://tass.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.