Бельги дүрвэгсдэд зориулсан цахим кампанит ажил эхлүүлжээ

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Бельгийн Дүрвэгсэд болон Цагаачлалыг хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Магги Де Блокийн мэдэгдсэнээр Бельгийн засгийн газар Facebook нийгмийн сүлжээг ашиглан дүрвэгсдэд зориулсан цахим кампанит ажил эхлүүлж байгаа гэнэ. Тус кампанит ажлын зорилго нь тус улсаас орогнол хүсч буй иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэх аж.

Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Магги Де Блок, “Энэхүү кампанит ажил маань тодорхой бүлэг хүмүүс тэр дундаа палестинчууд болон Мароккогийн иргэд рүү чиглэсэн. Энэхүү ажил маань манай улсад явагдаж байсан кампанит ажлуудаас хамгийн өргөн цар хүрээг хамарснаараа онцлогтой юм.” хэмээн ярьжээ.

Түүнчлэн түүний хэлж байгаагаар Бельги улсаас орогнол хүсэгчид “зүгээр л хаалга тогшингуут л тэднийг оруулчихна гэж боддог ч яг үнэндээ тийм боломж өчүүхэн жижиг ба дүрвэгсэд бодит байдлыг мэдэхгүйгээс Бельгийн цагаачлалын албанд маш их ачаалал үүсгэж байна.” гэжээ.

2015 онд Европт дүрвэгсэд олноороо орж ирсэн ба Африк, Ойрх Дорнодоос ирсэн дүрвэгсэд голчлон ХБНГУ, Франц, Итали, Их Британи, Швед зэрэг улс орнуудаас орогнол хүсч байв. 2015 оноос 2018 оны 4-р сарын хооронд ХБНГУ гэхэд дангаараа орогнол хүссэн 1.5 сая хүсэлт хүлээн авчээ.

Эх сурвалж: https://m.lenta.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.