“Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн явган жагсаал Монголд болно

Twitter Print
2019 оны 05-р сар 09-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод «Мөнхөд дурсагдах дайчид» («Үхэшгүй мөнхийн хороо») хүндэтгэлийн явган жагсаал 5-р сарын 9-ны өдрийн 9:30 цагт болно.

Явган жагсаал Офицеруудын ордны өмнөх «Монгол ард» эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явна.

Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж оролцох боломжтой.

«Үхэшгүй мөнхийн хороо» нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ тухай гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн юм. 

Энэхүү жагсаалын зорилго нь Монгол, Зөвлөлтийн дайчдын гавьяа зүтгэлийг эргэн дурсах, хойч үедээ үлгэр дуурайлал болж яваа ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, эх орон ямар өндөр үнээр олддогийг хүүхэд залуучуудад ойлгуулах юм байна. 

Эх орончдоо дурсах аяныг зохион байгуулагч нь “Монголын Ахмадын холбоо”, “Монголын хурандаа” нийгэмлэг, Оросын нутаг нэгтнүүдийн байгууллагуудын тохируулагч зөвлөл, Монголын Энхтайван найрамдлын байгууллага бол дэмжигчээр Батлан хамгаалах яам, Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хот дахь Шинжлэх ухаан, Соёлын төв оролцох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88111619, 94226008 дугаараас лавлах боломжтой.

Image may contain: 6 people

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.