Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энх-Од гайхалтай үзүүлбэр үзүүллээ

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Гоё” дээд лигийн тоглолтууд эдгээр өдрүүдэд Спортын төв ордонд болж байна. 

Уржигдар болсон Бүх оддын тоглолтын үеэр ур чадварын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Сагсан бөмбөгчдөөс төрсөн цөөхөн гавьяат цолтоны нэг болох Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энх-Од гайхалтай нэгэн үзүүлбэр үзүүлж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн. Ш.Энхийн-Од цагариган дээрээс довтлох өрсөлдөөний финалын шатанд 212 см өндөр аавынхаа дээгүүр давж тохов. Ш.Энхийн-Од шилдэг хөтөлбөр үзүүлэхдээ аавынхаа 52 дугаартай өмсгөлийг өмсчээ.

Ц.Шаравжамц цагариган дээрээс довтлох тэмцээний дархан аваргуудын нэг байсан юм.

16 настай Ш.Энхийн-Од “Хан-Уул Хангарьд” багийн бүрэлдэхүүнд багтаж, дээд лигийн анхны улирлаа эхлүүлж буй нь энэ юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.216.10) 2019-04-20 19:59
      • 0
      • 0

      Ямар мундаг юм бэ. Энхийн-Од тамирчиндаа БАЯР хүргэж, улам өндөр амжилт, сайн сайхныг хүсье. Аргагүй л тамирчин удмын хүү байна даа

      Хариулах