Улсын онцгой комиссын онцгүй шийдвэрүүд амьдралаас хэт хол байна...

Twitter Print
2020 оны 06-р сар 18-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

CU-ээс ундаа аваад гарах гэтэл нэг залуу хүүхдээ тэврээд орж ирлээ. Хүүхэд нь ч, өөрөө ч масктай байх аж. Худалдагч охин, сайн байна уу, СU-д тавтай морил гэж хэлэхдээ залгуудаад, "Уучлаарай, хүүхэд орж болохгүй байгаа шүү" гэж хоёронтоо хэлэхэд өнөөх залуу хүүхдэдээ хандан, яанаа хүүхэд оруулж болохгүй гэнээ, миний хүү үүдэнд түр хүлээж байх уу гэвэл хүү нь үгүй ээ хэмээн эсэргүүцнэ.

CU-дэлгүүрийн худалдагч охин журмын дагуу ажилласныг дурдах нь зүйтэй ч... Ковид-19 тэй холбоотой зарим журам, дэглэм хэрэгжээд хэдэн сар өнгөрлөө. Аз болж Монгол улс дотооддоо алдаагүй нь үнэхээр талархмаар.

Үнэн ч юм уу худлаа ч юм уу гэмээр нэг зүйл цахим гудамжинд үе үе таарах болсон нь юу гэвэл, хил хааснаас хойш сураггүй алга болсон хүүхдийн тоо буурсан, бүр байхгүй болсон гэдэг скрийн шотууд намайг эргэлзэхэд хүргээд байгаа.

Энэ хүүхэд аавтайгаа явж байгаа бөгөөд маскаа зүүчихсэн байсан. Хууль ёсны асран хамгаалагч нь мөн. Хичнээн хориг тавьсан ч гэсэн өнөөдөр нөхцөл байдлыг үнэлээд бодоход хүүхдээ нохой мэт дэлгүүрийн гадаа үлдээхэд хүргэсэн энэ лалрын журамаа одоо нэг бодож үзэхгүй юм уу, сайд дарга нар аа?

Сургалтын төвүүдэд 16-аас доош насныхан хамрагдах боломжгүй, дэлгүүрүүдэд хүүхэд орох боломжгүй гэдэг нь эгээтэй л Еврей хүн, нохой хоёрыг орохыг хориглоно хэмээн бичсэн дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үе мэт хэрцгий.

Замын-Үүдэд алга болоод өдийг хүртэл сураг тасарсан хөөрхий охиныг сургуулийнх нь жижүүр хоцорсон тул оруулаагүй гэдэг яриа бий. Үнэн ч бай худал ч бай энэ бол хүүхдийг үл хайхарсанаас үүдэлтэй томчуудын алдаа, магадгүй зохион байгуулалттай хүн хулгайлах гэмт хэрэг байсан. Хөөрхий охин...

Би аав хүн байгаад саяны залуугийн оронд байсан бол хэрүүл тэмцэл хийхгүй ч ядаж л учирлаад орох байсан. Хүн байна даа, энэ чинь.

Хамаг дэлгүүр хоршоо, жижиг дунд бизнес, бар, рестораныг хорьж цагдан, заримыг нь гавлаж дөнгөлчихөөд, сонгууль гэхээр цэнгэлдэх дүүрэн хүн цуглуулж бэсрэг найр хийж, хөдөө гадаа агаар салхинд хуурч мэхлэн аваачиж тархийг нь угаах нь одоо ариун явдал уу?

Одоо зарим хориг тээгээ шат дараатайгаар бууруулж, бага зэрэг бодлоготой ажилламаар байх юм.Улсын онцгой комиссын онцгүй шийдвэрүүд амьдралаас хэт хол байгаа нь улс орны эдийн засгийн байдалд нөхөж баршгүйгээс эхлээд олон сар жилийн ужигтай хямралд хөтлөөд буйг ухаарч сэхээрэх дарга цэрэг, нохой гахай энэ улсад ер нь байна уу?

Зүгээр л эмийн сангийн үүдний цахилгаан утсанд л хүүхдийн амь өгөөд явуулчихдаг, тогтоол усанд бөөнд нь үйчихдэг харалган Монголчууд бид алдаагаа давтсаар байх уу?

Цагийн байдалтай холбоотой тогтоол шийдвэрүүдийг бүгд дагаж мөрдөх нь зүйн хэрэг ч бас нэг логиктой явахгүй бол бүр арай л завхарч дууслаа.

Эх сурвалж: Ронин Ронин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.