Улсын Гуравдугаар төв эмнэлэгт япон сувилагч ажиллана

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Улсын Гуравдугаар төв эмнэлэг гадаад хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс Япон, Тайвань зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудын эмнэлгийн мэргэжсэн сувилахуйн мэргэжилтнүүдийг 1-6 сарын хугацаатай урьж ажиллуулан, туршлага солилцох болсон.

Тэгвэл энэ удаад Япон улсын Гүнма их сургуулийн сувилахуйн тэнхимийн нийгмийн эрүүл мэндийн сувилагч, сувилахуйн ухааны доктор Огава Шоота 3 сарын хугацаатай ажиллахаар иржээ. Тэрбээр тус эмнэлэгт ажиллах хугацаандаа, арга зүйч мэргэжилтнүүдэд сувилахуйн удирдах түвшний менежмент, насанд хүрэгсдийн халдварт бус өвчний үеийн зөвлөгөө өгөх, сувилахуйн судалгааны чиглэлээр дадлага сургалт хийж, ажлын байран дээр чадавхижуулж, зөвлөгөө өгөх юм байна.

Мөн эрүүл мэндийн боловсрол болон эх нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын эмнэлгийн сувилагч мэргэжилтнүүдийн дунд “Тамхины хэрэглээ ба эх, нялхас”, “Жирэмсэн эмэгтэйчүүдийн суудлын бүс ашиглалт” сэдвээр тус эмнэлгийн сувилахуйн албатай хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулахаар төлөвлөөд байгаа аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.