Нурууны өвчин онцлогоосоо хамаарч олон янзын өвдөлт өгдөг

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Манай оронд зонхилон тохиолдож байгаа нурууны өвчлөл дундаас нурууны жийрэг гулсах /ивэрхий эсвэл мултрал/ нь ихсэж байна. Дэр зөөлөвчийн үүрэг гүйцэтгэдэг жийрэг нь гадуураа хатуу хүрээтэй ба царцаамаг төст голтой.

Ослын үед элэгдэх, урагдах эсвэл их ачааллын үед гаднах хүрээ нь тасардаг. Жийргийн голын хэсэг нь шалчийж эсвэл гулсаж гардаг. Гулссан жийрэг зэргэлдээх мэдрэлийн ёзоорыг дардаг.

Жийрэг дарагдах үед:

- Түншсэн өвдөлт

- Булчингийн чангарал

- Гэмтсэн хэсэг газар хөших

- Тухайн мэдрэлжүүлэх хэсгийн доод хэсэгт тухайлбал гуянд, эсвэл нугалам нурууны дээд хэсэгт гэмтсэн бол гар өвдөх, ирвэгнэх, бадайрах, сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Жийрэгний ивэрхийн үед нугалам хоорондын жийрэгний тодорхой хэсэг ивэрч гарна. Эмчлэхгүй удах тусам нурууны яс булчин, мөгөөрс, жийргэвч диск зэрэг эд эсийн гэмтэл улам бүр нэмэгддэг.

Үүнд нурууны татлага, нурууны лазер, уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээг хавсран хийвэл үр дүнтэй байдаг. Нурууны зөөлөвч мөгөөрсний хатуурал, урагдалтай нурууны нугаламд мөгөөрсийг төлжүүлж, илүү ургасан ясны эдийг хайлуулан багасгах зэрэг эмчилгээг сонгон хийлгэх хэрэгтэй.

Эмчилгээнээс гадна гэмтэлдээ тохирсон дасгал хөдөлгөөнийг эмчийн зааврын дагуу хийж хэвших хэрэгтэй. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.