Тавдугаар сургуулийн байр шаардлага хангахгүй болсон тул актална

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Ата-туркийн нэрэмжит 5-р сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул актлах шийдвэрийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.

НМХГ-ийн албан шаардлагад дөрөвдүгээр сарын 1-нээс тус сургуулийн хичээлийн үйл ажиллагааг зогсоох акт тавьсан байсан аж. Гэсэн ч хичээлийн жилийн дундуур сургуулийн байрыг хаах боломжгүй тул энэ хичээлийн жилийг дуусгаад байрыг ашиглахгүй юм байна. Сурагчдын хувьд ирэх хичээлийн жилийн есдүгээр сарын 1-нээс өөр сургуульд суралцуулахаар урьдчилан тохирчээ.

Тавдугаар сургуулийн үндсэн барилга нь 1950 онд баригдсан ба ашиглалтын шаардлага хангахаа больсон. Дээрээс найман баллын бүсчлэлд газар нутаг нь орчихсон тул газар хөдлөлт, чичирхийллийг давахгүй гэж үзжээ. Иймд сургуулийн барилгыг хэсэгчлэн буулгана. Сургуулийн барилгыг өргөтгөн шинээр барихдаа ойролцоогоор 960-1,500 хүүхдийн суудалтай сургууль гэж тооцон эскиз зураг боловсруулжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийгдэнэ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.