Даац хэтрүүлсэн ачаатай машин цагдаагийн хяналтын постыг тойрч яваад осол гаргажээ

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлжээ.

 

Энэ үеэр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр том оврын ачааны авто машин жин тонн хэтрүүлэн ачиж, цагдаагийн хяналтын постыг тойрч шороон замаар явж байгаад зам тээврийн осол гаргасан байна.

Ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Иймд ЖОЛООЧ та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөлөө.

Эх сурвалж: ТЦА

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.