Хойд Солонгос шинэ зэвсгийн туршилт явуулжээ

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлж байгаагаар Хойд Солонгос тактикийн шинэ зэвсгийн туршилт явуулсан гэнэ.

Туршилтыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун биечлэн ажигласан ба тэрээр “ардын армийн зэр зэвсгийн хүчин чадлыг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой” үйл явдал болж буйг онцолсон аж.

Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагаас мэдээлсэнээр, “Тактикийн шинэ төрлийн удирдлагатай зэвсгийн туршилтын дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хойд Солонгосын батлан хамгаалахын болон зэвсэг үйлдвэрлэлийн салбарын эрдэмтэд улсынхаа батлан хамгаалах чадварыг дээшлүүлэх томоохон ажлыг гүйцэтгэсэн болохыг онцолсон.” гэжээ.

Хойд Солонгосын хувьд өнгөрсөн жилийн 11-р сард мөн л “техникийн өндөр үзүүлэлт бүхий” шинэ зэвсэг туршсан талаараа мэдээлж байсан билээ. Ажиглагчид уг мэдэгдлийг АНУ-д дарамт үзүүлэх гэсэн оролдлого хэмээн үзсэн юм.

Энэ удаагийнх АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн Вьетнамын Ханой хотноо болсон уулзалтын дараа явагдсан анхны туршилт юм.

Цагаан ордны зүгээс Хойд Солонгосын шинэ зэвсгийн туршилтын талаар мэдэж байгаа ч өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ дурджээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.