Авлигын хэргээр шалгагдаж байсан Перугийн экс Ерөнхийлөгч амиа хорложээ

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Шүүхийн шийдвэрийн дагуу баривчлагдах үедээ амиа хорлохыг завдсан Перу улсын Ерөнхийлөгч агсан Алан Гарсия Лима хотын эмнэлэгт нас барсан талаар TeleSuR суваг мэдээлж байна.

Шүүхээс түүнийг 10 хоногийн хугацаатайгаар саатуулах шийдвэр гаргасан ба прокурорын албаны ажилчид гэрт нь очиж шүүхийн шийдвэрийг танилцуулсаны дараа тэрээр утсаар ярих нэрээр өрөөндөө орж хаалгаа түгжин, өөрийгөө толгойн тус газраа бууджээ.

Перугийн Дотоод хэргийн сайд Карлос Мораны хэлж байгаагаар хууль сахиулах албаныхан хуулийн хүрээнд ажилласан гэнэ.

Бразилийн Odebrecht барилгын компаниас их хэмжээний авлига авсан хэргээр Ерөнхийлөгч агсан Алан Гарсиягаас гадна Үйлдвэрлэлийн сайд асан Луис Нава, төрийн өмчит газрын тосны Petroperu компанийн дэд Ерөнхийлөгч Мигель Атала нарыг мөн адил саатуулах шийдвэр гаргасан байжээ.

Apra supporters in Lima

Өнгөрсөн 11-р сард шүүхээс Ерөнхийлөгч агсан Алан Гарсияг 18 сарын турш хилээр гарахыг нь хориглох шийдвэр гаргасан аж. Түүнийг бразилийн барилгын Odebrecht компанид ашигтай гэрээ олж өгсөныхөө төлөө тус компаниас 100 мянган ам. долларын авлига авсан хэрэгт буруутгаж байжээ.

Тэрээр буруугаа хүлээгээгүй ба өнгөрсөн оны 11-р сарын 17-оос 12-р сарын 3 хүртэл Перу дэх Уругвай улсын элчин сайдын яаманд нуугдан, орогнол хүссэн ч Уругвай улсын зүгээс татгалзсан хариу өгчээ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.